Нийгмийн

Б.Амарсанаа: 30-аас доош насныхны маскны хэрэглээ маш бага байна

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд Шадар сайдын зөвлөх Б.Амарсанаа оролцож, "Маскаа зүүе, гараа угаая аяны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "УОК, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагууд хамтран "Маскаа зүүе, гараа угаая” аяныг аравдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулж байна.

Манай улсын хувьд дотооддоо коронавируст халдварыг алдаагүй хэдий ч тайвширч болохгүй. Маск зүүж, гараа угаах нь та бүхнийг олон эрсдэлээс хамгаалж байдаг. Судалгаанаас үзвэл, 30-аас доош насныхны маскны хэрэглээ маш бага байгаа. Тиймээс залуустаа маскаа зүүж, гараа угаахыг уриалж байна.

Түүнчлэн хувийн хэвшлийн байгууллагуудыг уг аяныг дэмжин, хамтарч ажиллаач ээ, үүн дээр ямар нэгэн манлайлал гаргаач ээ гэж уриалмаар байна. Эхнээсээ зарим ААН хамтран ажиллахаа мэдэгдсэн.

Уран бүтээлчид маань мөн аяны мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button