ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Солонгосчуудын зохиосон хамрын хаалт шүүмжлэлд өртөөд байна

Өмнөд Солонгосын “Atman” компани зөвхөн хооллох үедээ тохируулан зүүх боломжтой хамрын хаалт /маск/ зохиожээ. Амны хаалтын доод хэсгийг нь дээш нь нугалж наагаад, хооллож дуусаад буцаагаад жирийн амны хаалт болгох боломжтой гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Шинэ амны хаалтыг “Коск” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь солонгосоор “хамар”, “амны хаалт” гэсэн хоёр үгний нийлмэл аж.

Хамрын хаалт зах зээлд гарсан цагаас эхлэн олны шүүмжлэлд өртөж эхэллээ. Хүмүүс “Atman” компанийн шинээр зохиосон амны хаалтыг халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байна хэмээн буруутгаж эхэлсэн. Хамраа хааж өөрийгөө хамгаалж байгаа ч амаа хаахгүй байх нь халдвар тараах эрсдэлтэй гэж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, шинэ хаалтыг магтах хүмүүс ч байгаа юм. Тэд ажил дээрээ, хооллох үедээ олон нийтийн газарт хамрын хаалт хэрэглэх нь ая тухтай мэдрэмж төрүүлж байгаа гэж үзэж байна.

Гэсэн ч, ийм хамрын хаалтыг өмнөд солонгосчууд анх санаачлаагүй, өмнө нь өнгөрсөн жилийн хавар Мексикийн эрдэмтэд эвхэгддэг хамрын хаалт зохион бүтээж байжээ.

(Эх сурвалж: The Guardian)   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button