Солонгост "Хогны уут авч хогоо хийнэ үү" гэсэн анхааруулгыг монголоор бичиж наажээ

Өмнөд Солонгосын нэгэн дүүргийн хогийн сав байрлах хэсгийн хананд Монгол Улсын төрийн далбааны зургийг наажээ. Доор нь, "Хог гаргахгүй, хогоо төлбөртэй хогны уут авч хийнэ үү" гэсэн утга бүхий тайлбартай анхааруулгыг наасан байна.
Уг анхааруулгад, "Энэ хананы эзэн таны хаясан хогийг цэвэрлэсэн. Энэ барилгад камержуулалт бий. Хог хаяхыг хориглоно гэсэн бичиг тавьсан. Гэвч солонгос хэл мэдэхгүй байгаа болохоор танай улсын далбааг ашигласан. Хог хаях нь хууль бус. Хогийн уут худалдаалагддаг" гэсэн агуулгатай зүйлс бичжээ.
Солонгос улсад ил задгай хог хаях нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогддог бөгөөд доорх байдлаар шийтгэл оногдуулдаг:
- Торгууль:
Ил задгай хог хаях (жишээ нь: гудамжинд, нийтийн газар, зөвшөөрөөгүй байршилд): 100,000–1,000,000 воны хооронд торгуультай. Торгуулийн хэмжээ нь хаясан хогийн төрөл, хэмжээ, давтамжаас хамаарч өөрчлөгддөг.
- Хяналтын камер (CCTV):
Зураг дээрх шиг “CCTV бичлэг хийгдэж байна” гэсэн анхааруулга нь тухайн үйлдлийг баталгаажуулж, зөрчил гаргасан хүнийг баримтжуулан шийтгэхэд ашиглагддаг.
- Сэрэмжлүүлэг ба анхааруулга:
Тухайн орон сууц, барилга, гудамжид ийм анхааруулга байршуулсан байдаг бөгөөд дахин зөрчил гаргавал өндөр торгууль эсвэл цагдаад хүргэх магадлалтай.
- Хог ангилан ялгах журам зөрчих
Хогийг ангилалгүйгээр хаях, эсвэл зориулалтын уутанд хийхгүй байх нь мөн торгуультай. 300,000 хүртэл воны торгууль оногдуулж болно. Зураг дээрх пост болон наалтуудыг харвал тухайн орон сууцанд монгол иргэн хогоо зөв хаяхгүй байгаагаас оршин суугчид бухимдаж, сануулга бичиж байршуулсан байна.
Иймд та Солонгост амьдардаг бол хогийг зааврын дагуу ангилж, зориулалтын төлбөртэй уутанд хийж, тогтоосон цагаар хаях шаардлагатай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongold bas ingej yalgaj hayaj surmaar bn aa
yalgaad nemergui niiluuled achidiin bna le.solongost bol hognii uut ni hotiiho zahirgaand ordog orlogo teruuger ni hogoo achih zardalaa nuhudug
mongol dalbaag hogiin punkert zalsan bna gutaaj bna
Бид нар ингүүлж байхдаа тулсан оркууд л бн шүү дээ. Үнэн энэ.
yadaj Mongol gedeg ugee ehleed tomoor bichij sur orkoo
Солонгосууд Монголчуудыг гутааж байгаа юм биш. Манай монголчууд л эх орноо гутааж байгаа хэрэг шүү дээ. Сурсан мэдсэн юмгүй суурин иргэшлийн А ч үгүй хүн гарууд дэлхийгээр нэг тархаж улс орноо гутаан харлуулсаар олон жил боллоо доо.
Заав�##� төрийн д�##�баа байрлуулах �##�батай юу?Тэгвэл Си-Юу,GS-25--ын үүдэнд хогийн сав байдаггүй,манайхан дандаа цэвэрлэдэг.Энд БНСУ-ын д�##�бааг байрлуулах.
Монголчууд хогоо ил задгай битгий хаяж бай. Хөдөө ч тэр хотод ч мөн адил битгий хая. Байг�##�ь орчинд бас эрүүл мэндэд хог хортой. Хогоо х�##�аасандаа хийгээд хогийн саванд хаяж сур
Усыг нь уув�##� ёсыг нь дагах хэрэгтэй.пластикан савыг ,цаас,картонон хайрцаг,гялгар уут гэх мэтчилэн тус тусын ангилсан нэртэй хогийн саванд тусгай хогийн уут худ�##�дан авч хийлгэдэг юм бн�##�э.хаягд�##� хоолны үлдэгдлийг бас тусгай саванд гэх мэтчилэнгээр заав�##� ангилж хийнэ.�##�ь байрны �##�ь орцны �##�ь ха�##�ганаас ямар хүн гарч хогоо хамаагүй хаясныг камёраараа тогтоогоод торгууль ногдуулдаг юм бна лэ
Манай оркууд ёоо онигоо
Ydj bhd dalbaini zurg tavchidagn yuvde
Тэгж таарна. Заваан монголчууд
Монголчуудын бүдүүлэг заваан зан л улсын нэрийг унагаж, төрийн д�##�бааг хогийн дэргэд өогөхөд хүргэж байна шүү дээ. Эрхлээд бүх юманд буруугаа, з�##�хуугаа, заваанаа төр засагт эсвэл хэн нэгэнд чихээд сурцан монголчууд үнэн муухай улс аа. Дэлхийд зох хгүй ард түмэн гэж нэг япон хэлсэн байдаг. Яг үнэн!
uul ni delguuruud ni neriin tor ashilglahgui dandaa hognii uutaar uilchildeg bolood udaj bga thde manaihan terend ni hunsee avaal butsaagaad hachij chadadguishd huvtsas avsan torondoo hogoo hayaad esuul delguurees hairtsgand avaad terende hayaad bdiin uul ni hognii uut ni hotiin hogiin sanhuujiltiig demjdeg teriig l oilgohgui balairaad bdiin esuul ajilaasa har uut ntr avch ireed hogoo chiheed hayaad bdiin gants mongol ch bish gadaaduud shuu
Бид очсон газар бүртээ бүдззлэг зангаасаа болж адлагдаж байна