УЛС ТӨР

С.Амарсайхан: Хотын даргын асуудлыг одоо л хэлэлцэх гэж байна

Нийслэлийн Засаг даргыг өнөөдөр тодруулна. Улаанбаатар хотыг хэн удирдах нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. Ерөнхийдөө УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, одоо үүрэг гүйцэтгэж буй Ж.Батбаясгалан нарын нэр хүчтэй яригдаж буй.

Өмнөх хотын дарга, өдгөө УИХ-ын гишүүнээр ажиллаж буй С.Амарсайханаас байр суурийг нь сонирхоход “Одоохондоо тодорхой болсон юм алга. Одоо л хэлэлцэх гэж байна. Хотын даргаар тал бүрийн мэдлэгтэй, мэдрэмжтэй, шийдэмгий, зүтгэлтэй болох хүнийг томилбол зүгээр. Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар шийднэ, нэр дэвшигчдээ тодруулна. Би хэнийг дэмжих нь чухал биш. Нийтийн эрх ашиг, сонголт чухал” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button