Нийгмийн

ТАНИЛЦ: Дараах үйлдвэрүүдэд сүүгээ нийлүүлсэн малчдад урамшуулал олгоно

Арван нэгдүгээр сараас эхлэн үйлдвэрт сүү бэлтгэн нийлүүлэгчдэд литр тутамд 500 төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.

Тодруулбал, энэ оны арван нэгдүгээр сараас ирэх оны гуравдугаар сарын 31-ныг дуустал уг урамшууллыг олгох аж.

ДАРААХ ҮЙЛДВЭРТ СҮҮГЭЭ НИЙЛҮҮЛСЭН МАЛЧИД УРАМШУУЛАЛД ХАМРАГДАНА

  1. Сүү ХК
  2. Витафит милк ХХК
  3. Монфрэш сүү ХХК
  4. Үлэмж органик ХХК
  5. Апу-Дэйри ХХК
  6. Милко ХХК
  7. Мон сүү ХХК
  8. Баяжуулагч одод ХХК

Сүү бэлтгэн нийлүүлэгчдэд тавигдах шаардлага

  • Үндэсний статистикийн хорооны 2019 оны мал тооллогын дүнгээр баталгаажсан байх.
  • Мал эмнэлгийн нэгдсэн сан, татварын цахим системд бүртгэлтэй байх.
  • MNS 4228:2011 стандартад нийцсэн сүү бэлтгэх.
  • Сүүний үйлдвэртэй нэг жилийн турш бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэрээ хийсэн байх.
  • Нийлүүлсэн түүхий сүүний төлбөрийн баримтыг цаг тухайд нь татварын цахим  цахим системд баталгаажуулах.

Үйлдвэрт тавигдах шаардлага

  • Үйл ажиллагааны дүгнэлттэй байх
  • Хяналтын хуудсаар дүгнэгдсэн байх
  • Шаардлагад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button