УЛС ТӨР

УИХ-ын гишүүн асан М.Батчимэгтэй салах ёс гүйцэтгэж байна

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ.

Талийгаачтай энэ цаг мөчид Соёлын төв өргөөнд салах ёс гүйцэтгэж байна.

М.Батчимэг нь 1973 оны онд Өвөрхангай аймагт инженер аав, багш ээжийн охин болж мэндэлжээ.Талийгаач 1980-1990 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1990-1991 онд Гадаад хэлний дээд сургууль, 1991-1995 онд Бээжингийн Хэл соёлын их сургуульд суралцаж төгссөн. 1995-2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, 2005-2008 онд Тайбэй дахь Улаанбаатар хотын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, 2009-2012 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.

Тэрбээр Улаанбаатарын бодлогын судалгааны төв, “Ауруг паблишинг” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулж, олон түмнээ соён гэгээрүүлсэн бичиг номын хүн байлаа.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд Гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баасансүрэн
Баасансүрэн
2020-10-23 08:30

Нэр хүндтэй улс төрч байсан юм шүү. Энэ бол ард түмний гарз
Ум мани бадмэ хум.

Alban haagch
Alban haagch
2020-10-23 10:35

Би нэгэн хуулийн төсөл дээр ажиллаж байхдаа МХЕГ-тай холбоотой ээдрээтэй асуудлаар энэ хүнтэй хэд уулзсан юм. Маш их юм уншдаг, суд�##�гаа мэдээлэл дээр үндэслэн сан�##� дүгнэлт хэлдэг, их зөв хандлагатай сайхан хүн санагдсан. З�##�уугаараа хорвоог орхиж байгаа нь нэн харамс�##�тай. Гэр бүл, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ

Back to top button