ДЭЛХИЙ

Испани “КОВИД-19”-ийн НЭГ сая тохиолдол бүртгэгдсэн Зүүн Европын анхны улс болов

Европд шинэ коронавирусийн хоёр дахь давлагаа хүчтэй өрнөж байгаа билээ. Өнгөрсөн лхагва гарагийн байдлаар Испани улсад шинэ коронавирусийн нийт тохиолдол нэг сая давж Зүүн Европ дахь анхны 1 сая тохиолдолтой улс болов.

“Johns Hopkins”-ийн их сургуулийн тоо баримтаар бол Испани улсын дараа Франц жагсаж байгаа бөгөөд нийт 999 мянган тохиолдол бүртгэгдсэн байна.

Анхны давлагааны үеэр өдөрт 10 мянга гаруй шинэ тохиолдол Испанид бүртгэгдэж байсан юм. Одоо өрнөж буй хоёр дахь давлагаанаар өдөрт 16 мянга гаруй шинэ тохиолдол нэмэгдэж байгаа аж.

Цар тахлын анхны давлагааны үеэр Испани улс эдийн засгийн бүх худалдаа наймаагаа зогсоосон юм. Харин энэ удаа дахин эдийн засгаа зогсоохыг зарим иргэд нь эсэргүүцэж буй юм байна.

Испани улсын Эрүүл Мэндийн сайд Салвадор Илла албаны хүмүүстэй уулзаж халдварын тархалтыг удаашруулах стратегийн талаар ярилцах болсон ажээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button