Гадаад мэдээДЭЛХИЙ

Испанийн Билбао хотод үймээн дэгдэж, 19 хүнийг баривчилжээ

Даваа гарагийн /2026.10.27/ орой Испанийн Билбао хотод хэт барууны үзэлтэй гэгддэг Вито Килес нэртэй нөлөөлөгчийг эсэргүүцсэн жагсаалын үеэр үймээн дэгдэж, гудамжинд эмх замбараагүй байдал үүсжээ.  Вито Билбао дахь Деусто их сургуульд үг хэлэхээр төлөвлөж байсан ч түүний эсрэг олон мянган хүн жагссаж, үймээн дэгдээгчид хэд хэдэн машин шатаасан байна. Цагдаа нар эмх замбараагүй байдлын үеэр 19 хүнийг баривчилжээ.

26 настай Вито Испанийн их сургуулиудаар явж, улс төрийн барууны үзлийг сурталчилдаг байна. Ийм учир түүнийг АНУ-ын идэвхтэн агсан Чарли Кирктэй харьцуулагддаг юм. Кирк өнгөрсөн оны есдүгээр сард Юта мужид тайзан дээр үг хэлж байхдаа буудуулж амиа алдсан.

Эмч замбараагүй байдал үүссэн тул Вито Деустогийн их сургуульд зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээгээ цуцлахаас өөр аргагүй болсон гэж мэдэгджээ.

Мөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус их сургууль хичээлээ зогсоож, бүх байгууламжаа хаасан байна. Жагсаалыг оюутнууд болон хөдөлмөрийн байгууллагуудын зохион байгуулсан аж. Жагсаал тарсны дараа 300 орчим хүн дахин цугларч үймээн дэгдээжээ. Тэдний ихэнх нь залуус байсан юм.

Испанийн “El Mundo” хэвлэлд мэдээлснээр, нүүрээ халхалж, хар хувцас өмссөн залуус цагдаагийн мотоцикл болон хэд хэдэн машиныг шатааж, хогийн сав, гудамжны эд зүйлсийг эвдэн сүйтгэж, дэлгүүрүүдийг тоносон байна.

Тус улсын Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Бинген Зупириа мэдэгдэл хийхдээ, үймээний үеэр насанд хүрээгүй хүүхдүүдийг хүүхдүүд зэрэг 19 хүнийг баривчилж, гурван хүнийг мөрдөн шалгаж эхэлсэн гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button