ЭРҮҮЛ МЭНД

Хавдрын эхэн үеийг туяа эмчилгээгээр бүрэн эмчлэх боломжтой аппарат ашиглалтад орууллаа

Өчигдөр /2019.07.23/ Хавдар судлалын үндэсний төвд хавдрын туяа эмчилгээний шугаман хурдасгуур аппаратыг ашиглалтад орууллаа. Уг аппаратыг Монгол улс анх удаа суурилуулж, ашиглаж буй бөгөөд хавдрын эхэн үед мэс засал хийлгүй туяагаар эмчлэх боломжтой болж буй юм.

Энэ тухай Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, доктор Ж.Чинбүрэн “Энэ аппарат 360 градус эргэж, хүний биеийн аль ч хэсэг рүү туяа цацруулна. Аппаратны толгойн хэсэг дэх ялтсууд тухайн өвчтөний хавдрын хэлбэрт тохируулан нээгдэнэ. Өндөр тунг нэгж талбайд өгөх боломжтой. Жишээ нь уушгины жижиг хавдартай хүний уушгийг тайрах шаардлагагүй” гэв.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button