Нийгмийн

Лхагва гарагт Э.Бат-Үүл, Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болно

Ирэх долоо хоногт зарлагдсан зарим эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тов

1. Ү.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4-3 /хахууль авах/, 22.5-1 /хахууль-өгөх/ хэсэгт заасан гэмт хэрэгт Ү.Отгонбаатар нарын 26 хүнд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13:30 цагт,

2. Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэрэг:

Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-д заасан гэмт хэрэгт Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт,

3. Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэрэг:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх /хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь /мөнгө угаах/ гэмт хэрэгт Э.Бат-Үүл нарын 11 хүнд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт,

4. Д.Дамба-Очирт холбогдох эрүүгийн хэрэг:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очирт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7 дугаар хурал тус тус товлогдсон байна.

Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
гон
гон
2020-10-25 09:20

хойшлуулах юм уу тавиад л явуулна биз

Зочин
Зочин
2020-10-25 09:47
Reply to  гон

Тавьж явуулах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button