СПОРТ

Г.Алтанбагана “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн Будапештын “Их дуулга”-ын эхний өдрүүдэд эрэгтэйчүүдийн 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт, Саеид Маллаей, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг нар хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Altanbagana GANTULGA / IJF.org

Тэгвэл тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдсан ОУХМ Г.Алтанбагана тэдний амжилтыг үргэлжлүүлэв. Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, жүдо бөхийн үндэсний шигшээ, “Алдар” спорт хорооны тамирчин тэрбээр өмнөх тойргуудад Францын Алексис Матьё, Бразилын Рафаэль Мачедо, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Сербийн Неманья Майдовыг, хагас шигшээд дэлхийн аварга, Нидерландийн Ноел Вант Эндийг ялав.

Улмаар аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын Михайл Игольниковт дийлдлээ. Ингэснээр Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-аас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ дуусгав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баасансүрэн
Баасансүрэн
2020-10-26 04:16

Баяр хүргэе. Олимпд амжилттай оролцоорой

Холбоотой мэдээ

Back to top button