НИЙГЭМ

Дэлхийн банктай хамтран авто замын түгжрэлийг бууруулна

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневыг хүлээн авч уулзлаа.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт зам, тээврийн, тодруулбал, иргэний нисэх, төмөр зам, авто зам, авто тээвэр, усан тээврийн салбарт  хийж хэрэгжүүлэхээр тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудын талаар товч танилцууллаа.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Дэлхийн банкны нарийвчилсан зөвлөмжөөс тусгагдсан гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд зам, тээврийн салбарт, тэр дундаа Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, менежментийг сайжруулах, ухаалаг тээврийг цогцлооход Дэлхийн банк хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаа дуулгав. Улмаар зам, тээврийн салбарын хөгжлийн төлөө бодит дэмжлэг үзүүлж, идэвхитэй хамтран ажиллахаа тэмдэглэлээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button