Нийгмийн

Есөн настай охиныг мохоо зүйлээр цохиж, амийг нь хөнөөснийг тогтоожээ

2020 оны есдүгээр сарын 20-нд есөн настай охин хойд эцэгтээ зодуулсны улмаас харамсалтайгаар амиа алдсан. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух 36 настай, Б есөн настай, дагавар охиноо зодосны улмаас амийг нь хөнөөсөн байж болзошгүй гэж үзэн баривчлаад буй. Тухайн охины хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй, 12 хуруу гэдэс няцарсан шархтай байсан.

 болох есөн настай Э-г зодсоны улмаас амийг нь хөнөөсөн байж болзошгүй байна. Хэргийн газраас “Хараа” архины шил болон олон тооны шар айрагны лаазыг баримтжуулсан гэх бөгөөд өдгөө Б-г цагдан хорьжээ.

Есөн настай охин хойд эцэгтээ зодуулж амиа алдсан харамсалтай хэрэг энэ амралтын өдрүүдэд гарчээ.

Хэргийг тодруулбал, энэ сарын 20-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүрэгт есөн настай, эмэгтэй Э нас баржээ. Тухайн хэрэгт түүний хойд эцэг Б-г холбогдуулан шалгаж байна.  Хэргийн газраас “Хараа” архины шил болон шар айрагны лааз зэргийг баримтжуулан хураан авч, Б-г цагдан хорьсон байна.

Хэрэг гарах үед манай сайт албаныхнаас тодруулахад “Хохирогч охин гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан. Энэ нь даамжирсаар аминд нь хүрсэн байж болзошгүй. Талийгаач охин өмнө нь хавирга, гар хөлөө хугалуулж байсан. Хашаандаа, хойд аавдаа зодуулдаг байсныг хөршүүд нь хэлсэн. Тэгэхээр хойд эцэг нь есөн настай охиноо удаа дараа зодоод, гар, хөлийг нь хугалж байсан гэсэн үг. Охин нас барах үедээ нарийн гэдэс нь цоорч, эмнэлгийн тусламж авч чадалгүй нэг хоносон байсан. Хэрвээ шуурхай эмнэлэгт хандан, эмнэлгийн тусламж авсан бол охиныг аврах боломжтой байсан. Охиныг нас барах үед хойд эцэг нь согтуу байсан” гэж байв.

Тэгвэл харамсалтайгаар амиа алдсан, есөн настай охинд хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарчээ. Охин гадны нөлөөлөөс болж, хойд аав нь мохоо зүйлээр цохисны улмаас өөд болсныг тогтоосон байна. Шүүхийн шинжилгээний энэхүү дүгнэлтийг цагдаагийн байгууллагаас охины ар гэрийнхэнд танилцуулжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button