Сошиал трэнд

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр доог тохуу хийсэн Я.Доньдсүрэнг эсэргүүцэв

"Хөтлөгч Доньдсүрэн” хэмээх фэйсбүүк хаягтай хэрэглэгч аравдугаар сарын 17-ны өдөр “Охид, эмэгтэйчүүд сураад аваарай, заавал сур заа, хүчирхийллийн эсрэг хамтдаа” гэсэн тайлбартай, 15 секундийн бичлэг тараасан юм. Уг бичлэгийн агуулгад охид бүсгүйчүүдийг хүчирхийлэлд өртөхгүйн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэд шиг жүжиглэн, тэдэн шиг алхаж гишгэн царай төрхөө хувиргах ёстой хэмээн дуурайж үзүүлээд, шоолон инээлддэг.

Гэвч уг бичлэг нь хөгжилтэй, наргиантай байх агуулгаасаа илүүтэй тусгай хэрэгцээт иргэдийг илэрхий доромжилж, бах таваа хангасан шинжтэй нь тодорхой байна.

Тэгвэл, түүнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6.5.1-д заасан “Хүнийг хөгжлийн бэрхшээлээр нь доромжлох, тохуурхах, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл, эцэг эхийг гадуурхах, олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаар буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл, зар сурталчилгаа явуулах, соёл урлагийн бүтээл хийх, хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшилд суурилан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд халдсан аливаа зөвлөгөө өгөх” байдлаар ялгаварлан гадуурхсан гэж үзэн яг одоогийн байдлаар цахим орчинд түүнийг бойкотлох, репортлох хөдөлгөөн өрнөөд байна.

#BoycottДоньдсүрэн#ReportДоньдсүрэн

Уг бичлэгийн устгах тухай шаардлагыг цахим хэрэглэгчид түүнд тавьсан боловч “Уучлалт гуйж чадахгүй, харанхуй бүдүүлэг үзэгчид” хэмээн дургүйцэн хүлээн авсан юм.

Тухайлбал, энэ тухай ХБИ-ийн дуу хоолой болсон иргэн Б.Болороо өөрийн сэтгэгдлийг ийн хуваалцсан байна.

Би өөрөө яг ингэж харагддаг болохоор надад маш эмзэг туслаа, бага байхдаа шоолуулж дээрэлхүүлдэг байсан тэр аймшигтай үедээ эргэн очсон мэт нүдэнд нулимс дүүрээд л ирлээ. Хоолны газар ороод хоол авах гэхээр зөөгч нь надаас айж цочин орилж ч байлаа, автобусанд суудал тавиад өгөөч гэхээр хачин өрөөл татанхай юм чинь гэнэ эсвэл архичин чинь согтуу царайлчхаад гээд өчнөөнөөрөө хэлүүлж үзсэн ч тэр бүрд найзууд минь өмөөрч хэрэлддэг байлаа. Харин оюутны 3-р курст байхад хичээлийн дундуур бие засах гээд коридоороор явах үед хэдэн банди нар зогсчхоод хажуугаар нь явах үед нэгнийгээ дуудаад маш чангаар “хөөе энэ чиний найз охин биз дээ, тэгээд ямар байдаг юм дээ гэж хэлээд, нөгөө залуу нь за зайл, зайл, ийм гамшиг уу” гээд инээлдэж байсан юм. Яг энэ доромжлол надад маш хүндээр тусаж байсан болохоор одоо ч бодогддог. Гэтэл Монголд яг надтай ижил хөгжлийн бэрхшээлтэй маш олон залуус байгаа, тэдний зарим нь дөнгөж л нийгмийн харилцаанд орох гээд эхэлж байгаа. Гэтэл тэд үүнийг үзээд надаас долоон дор мэдрэмжийг авч, нийгэмд оролцох хүсэл эрмэлзэл нь унтарч байгаа... ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

Энэ мэтээр үзэл бодол, амьдралыг үзэх үзэл нь төлөвшиж амжаагүй хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн уг бичлэгийнхээ төлөө уучлалт гуйхыг шаардаж энэхүү хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа аж.

Уг эсэргүүцэлд ЭНД ДАРЖ нэгдэнэ гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-10-27 13:21

Ийм мэдрэмжгүй юмны бичсэн пост, хийсэн бичлэгийг өсвөр насны хүүхдүүд үзэж байгаа гэж бодохоос үнэхээр харамсаж байна. Өөрөөсөө ичээчээ чииии

Буруу
Буруу
2020-10-27 16:44
Reply to  Иргэн

ХБИ-ийг доромжилсон байна.

Зочин
Зочин
2020-10-27 14:57

Eguur.mn тнай сайтад өөр хийх юм бдгүй юмуу???

Нэр
Нэр
2020-10-27 18:11
Reply to  Зочин

Чам шиг оркийнхоор бол юу хийж баймаар юм шиг байна? Тархины тура�##�тай биш бол дуугүй бай.

Зочин
Зочин
2020-10-27 15:02

ХБИ ийг доромжилжээ.Тэгээд энэ нөхөр уучл�##� нуухгүй гэнэ.Тэгэхээр энэ нөхрийг шар хаданд аваачиж эхлэхээс өөр арга �##�га даа

Zochin
Zochin
2020-10-27 17:20

Muu gulgiin nuuren deer ni huchil as
gachihmaar bandiu gui yu

Азгүй Монгол
Азгүй Монгол
2020-10-27 19:44

Өөрииг нь зодож там болгоноо. тэгээд өөрөөрөө кино хиинэ биз.

Зочин
Зочин
2020-10-28 00:46

zaa bolioshdee ahahah heniig huurah ged bdamde

Холбоотой мэдээ

Back to top button