Нийгмийн

“Тусгаарлагдаж байхад аав минь нас барж, үр минь зулбачихлаа”

Энэ сарын 17-нд Солонгосоос Монголд ирсэн эмэгтэй Улаанбаатар зочид буудалд тусгаарлагджээ. Тэрбээр ирэхдээ 5 долоо хоногтой жирэмсэн ирсэн байна. Гэсэн ч тусгаарлалтад байх хугацаанд нь эмч эхогоор харж, дотуур үзлэг хийсний дараа их хэмжээний цус гарч, хүүхэд нь зулбасан гэнэ. Тэрбээр Монголд ирсний дараа хоёр удаа шинжилгээ өгсөн байна. Түүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.

Мөн түүний аав элэгний хор хавдартай аавтайгаа уулзахаар ирсэн байна. Гэсэн ч аав нь өчигдөр бурхан болжээ. Тэрбээр “Хэрвээ намайг аравхан минут битүү хувцас өмсгөөд гаргасан бол өчнөөн сар намайг хүлээсэн аавтайгаа уулзах байсан. Солонгос улсаас тэмцэн, тэмцэн ирчихээд аавтайгаа уулзаж чадсангүй. Надаас шинжилгээ аваад, эндээс гаргаад өгөөч. Би нэг дэхь өдөр аавыгаа сүүлийн замд нь үдмээр байна. Намайг энэ долоо хоногт ирж гаргахгүй бол би өлсгөлөн зарлана” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Uher
Uher
2020-10-29 16:08

Dahiad l bavaltsaaa ch

Холбоотой мэдээ

Back to top button