НийгмийнНИЙГЭМ

“ЗИЛ-131” машинтай явж байсан 11 иргэн 60 метр өндөр хавцал руу унажээ

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн Өлгийн даваа гэдэг газарт Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Л-ийн жолоодож явсан “Зил 131” загварын ачааны автомашинтай 11 иргэн самар түүгээд буцаж яваад 60 метрийн өндөр хавцал руу унажээ.

Улмаар 4 иргэн эсэн мэнд, 6 иргэн бэртсэн, 1 иргэн нас барсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын жижүүр 10.29-ний өдрийн 00:25 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Г/36 настай, эрэгтэй/-ийн цогцсыг Төв аймгийн Батсүмбэр сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button