СПОРТ

Ө.Пүрэвсүрэн залуучуудын УАШТ-д гурав дахиа түрүүлэв

ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ахмадын дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны нэрэмжит 2020 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Баянхонгор “Номуун далай” цогцолбор сургуулийн спорт зааланд хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Эрэгтэйчүүд 1972 оноос, эмэгтэйчүүд 2007 оноос хойш өрсөлдөж эхэлсэн энэхүү тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 92, эмэгтэйчүүдийн 50, 55, 57, 68, 76 кг-ын жингийн шигшээ барилдаанууд боллоо. Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Ө.Пүрэвсүрэн нутгийнхаа дэвжээнд гурав дахь удаагаа залуучуудын улсын аварга боллоо. Өсвөр үеийн улсын аваргад таван удаа түрүүлж дээд амжилтыг тогтоосон тэрбээр нийт найман алтан медальтай болж байна.

Түүнчлэн энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Төгсжаргал залуучуудын улсын хошой аварга болсон. Түүний хувьд өсвөр үеийг оролцуулаад тав дахь түрүүгээ хүртэв. Бусад жинд түрүүлсэн бөхчүүд анх удаагаа улсын аварга болцгоолоо.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

Эрэгтэйчүүдийн 57 кг (25 бөх)

1. Э.Дөлөө (Алдар)

2. П.Дашцэрэн (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс)

3. Б.Мөнх-Эрдэнэ (Төгс)

3. С.Жигүүр (МУБИС)

65 кг (18 бөх)

1. Э.Төгсжаргал (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс)

2. Б.Ууганбаяр (Баянхонгор)

3. Б.Буд (Харганат цамхаг)

3. П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)

70 кг (14 бөх)

1. Д.Тэнгис (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс)

2. Б.Сундуйжадамба (Хангай хүчтэн)

3. О.Дондов (Баянхонгор)

3. Ж.Далайдорж (Баянхонгор)

79 кг (13 бөх)

1. А.Дөлгөөн (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс)

2. Дагвасүрэн (Хангайн Хүчтэн)

3. Ө.Шийрэв (Архангай)

3. Ц.Баярсайхан (Орхон аймаг, “Ирээдүйн одод”)

92 кг (7 бөх)

1. А.Мягмарсүрэн (МУБИС)

2. М.Баярбаатар (“Аварга” дээд сургууль)

3. Ч.Чойжамц (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс)

Эмэгтэйчүүдийн 50 кг (14 бөх)

1. Б.Энхзул (Хилчин)

2. Д.Отгонжаргал (Баянхонгор)

3. Э.Буман-Аюуш (Баянхонгор)

3. Г.Оюундарь (Архангай)

55 кг (9 бөх)

1. М.Мөнхгэрэл (Баянхонгор)

2. Б.Энхтүвшин (Хангайн хүчтэн)

3. О.Ариунзаяа (Аварга дээд сургууль)

3. Н.Анударь (Хилчин)

57 кг (8 бөх)

1. Б.Ганцэцэг (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс)

2. Б.Нямсүрэн (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс)

3. Б.Марал (Баянхонгор)

3. Б.Энхжин (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс)

68 кг (5 бөх)

1. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор)

2. Д.Халиун (Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс)

3. О.Сарансувд (Баянхонгор)

76 кг (4 бөх)

1. Ө.Одбаг (Аварга сургууль)

2. Ц.Хулан (Сэлэнгэ)

3. Б.Оюунбагана (Архангай).

ЭХ СУРВАЛЖ: МЧБХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button