Нийгмийн
Байшин орон сууцны тооллого үргэлжилж байна

Долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 3-ныг хүртэл Байшин орон сууцны тооллого Увс аймагт явагдаж байна.
Тус аймгийн хэмжээнд Байшин орон сууцны тоологчоор нийтдээ 40 хүн ажиллаж буйгаас 13 нь Улаангом суманд ажиллажээ. Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд байшин орон сууцны тооллогыг энэ онд явуулж байна. Баруун аймгуудад Байшин орон сууцны тооллого нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа юм.
Аймгийн Статистикийн газрын дарга П.Тунгалаг, зуны амралтын үед эхэлсэнтэй холбогдуулан зарим айл өрхүүд эзэнгүй байгаа юм. Тиймээс ард иргэд тооллогын хугацаанд гэр орондоо байж, байшин орон сууцны тооллогод оролцож, үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй хэмээв.
С.ХОНГОРЗУЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.