Нийгмийн

Сэтгэлзүйчдийн сургалт зохион байгууллаа

Нийслэлийн дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч, мэргэжилтнүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл, арга зүйгээр хангах, сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээ шаардлагатай байгаа хүүхэд, насанд хүрэгчдийн кейсийг үр дүнтэй шийдвэрлэх аргачлалыг эзэмшүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор сэтгэл зүйчдийн сургалт, кейс хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Энэ удаагийн үйл ажиллагаагаар Шүүхийн журмаар хүүхдийн асран хамгаалал тогтоох шинжээчийн багийн сэтгэл зүйчийн үйл ажиллагаандаа хэрэглэх гарын авлагыг танилцуулах, уг гарын авлагыг ашиглаж дүгнэлт гаргах практик арга зүйн сургалтыг Сэтгэл судлалын Үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна. Уг номыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бүтээсэн хүүхдийн асран хамгаалал шийдэхэд чухал үүрэгтэй сэтгэл зүйчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдах, ширээний номтой болж буй юм
Мөн уг үйл ажиллагааны явцад сэтгэл зүйчид шийдвэрлэн ажиллаж буй кейсүүдийг хэлэлцэж, бусад мэргэжилтнүүдээс туршлага судлан ажиллаа.

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button