Нийгмийн

“Баатар хотын бас миний түүх” дэвтрээс 1,000 хувийг ГБХЗХГ-т өглөө

Европын Холбооны дэмжлэгтэйгээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас (ОУЭЗХБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах” (2021-2022) төслийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран олон нийтийн хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Баатар хотын бас миний түүх” хүүхдэд зориулсан бүтээлч дэвтрийг бүтээсэн бөгөөд өнөөдөр 11 дүгээр сарын 25-ны өдөр тус бүтээлч дэвтрээс 1,000 хувийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гардуулан өглөө. Тус бүтээлч дэвтрийг сургуулийн 6-10 насны хүүхдэд зориулан, тэдний танин мэдэхүйн онцлог, хөгжлийн түвшинд нийцүүлэн, хүүхдэд ээлтэй хэлбэрээр боловсруулсан ба Ковид-19 цар тахлын улмаас үүссэн стрессийг даван туулах арга техник, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг агуулсан байна.

Төслийн хүрээнд тус бүтээлч дэвтрийг ашиглан сургалт явуулах Сургагч багш нарыг бэлтгэсэн бөгөөд уг сургалтанд Улаанбаатар хот болон Архангай, Завхан, Дорнод аймагт 6 иргэний нийгмийн байгууллагатай хамтран нийт 243 хүүхдийг хамруулаад байна. Түүнчлэн тус бүтээлч дэвтрийг дагалдуулж хүүхдэд зориулсан гурван цуврал видео бүтээгдсэн бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийн конвенцын өдөр буюу Дэлхийн хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан MNB Үндэсний телевиз болон Малчин телевизийн сувгаар олон нийтэд хүргэлээ. Мөн түүнчлэн дээрх бүтээлч дэвтэрийг ашиглан сургалт явуулах Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 64 мэргэжилтэнг сургагч багшаар бэлтгэх ба үүнд 1,000 хүүхдийг хамруулахаар төлөвлөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x