Нийгмийн

“Хамтдаа инээмсэглэе” хөтөлбөр боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Олон улсын хүүхдийн "Найрамдал” цогцолбор хамтран, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдүүд болон тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан “Хамтдаа Инээмсэглэе” өвлийн тусгай ээлжийн хөтөлбөр, арга хэмжээг 4 дэх жилдээ тус цогцолборт 2021 оны 11-р сарын 24-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Хүүхэд, асран хамгаалагч нарыг хамруулсан 5 өдрийн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийн бие бялдар, сэтгэцийн хөгжлийн талаар ганцаарчилсан үнэлгээ, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал зэрэг анхан шатны дасгал хөдөлгөөнийг мэргэжилтнүүд зааж, асран хамгаалагчдад зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтууд зохион байгуулсан.

“Хамтдаа Инээмсэглэе” өвлийн тусгай ээлжинд нийслэлийн 9 дүүрэг, халамж асрамжийн төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн 50 хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч нар хамрагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button