Нийгмийн

“Хүүхдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх” сэдэвт цахим хурал боллоо

Агентлагийн даргын А/165 дугаар тушаалын дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Сургалт, судалгаа мэдээлийн төв нь Аймаг, Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах чиглэлээр дээрх сургалтыг 2021 оны наймдугаар сарын 18 ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын байгууллага, албан тушаалтан, багш, ажилтан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн тохиолдолд “Хүүхдийн эрхийн тухай” хуулиар үүрэг хүлээсэн оролцогч талуудад заавал мэдээлэх, суралцаж байгаа хүүхэд бүрийг тухайн орчинд бие махбодийн шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хүүхэд бүрийг тухайн орчинд бие махбодийн шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хүүхдийг үнэлэх, судлах, зөвлөгөө өгсөн сургалт болов.

Сургалтыг Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг НҮББ-тай хамтран зохион байгууллаа. Тус сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн нийт 350 нийгмийн ажилтан хамрагдав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button