Нийгмийн

Монгол улсын иргэний андгай өргөх ёслол амжилттай зохион байгуулагдлаа

Монголын ирээдүй болсон өсвөр үе, залуучуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдэлж, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Монголын залуучуудын холбоо хамтран жил бүрийн

2021 оны 11-р сарын 26-ны өдөр буюу Бүгд найрамдах улсаа тунхаглан, анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “#Иргэний_андгай_өргөх_ёслол” –ын үйл ажиллагааг орон даяар 16 нас хүрч буй 43000 гаруй сурагчдыг хамруулан энэ жил 19 удаагаа зохион байгууллаа. Нийслэл хотын хэмжээнд жил бүр “Иргэний андгай өргөх ёслол”-ыг Төрийн ордны Их танхимд 800 орчим сурагчдыг хамруулан зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд “ковид-19” цар тахалтай холбогдуулан УОК-ын зөвлөмжийн дагуу 50 хувийн дүүргэлтээр 400 сурагч оролцлоо. Мөн Иргэний андгай өргөж буй 16 настай өсвөр үе, залуучуудад зориулан:

#Unlock_ХАНДЛАГА” сэдвээр Уул уурхай хүнд үйлдвэрийн Дэд сайд, Монголын Залуучуудын холбооны Дэд ерөнхийлөгч, Unlock подкастын үүсгэн байгуулагч О.Батнайрамдал,

#GenZ_ТЭМҮҮЛЭЛ” сэдвээр Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лектор Н.Булгантамир нар зочин илтгэгчээр оролцож сурагчдад зорилго, мөрөөдөлтэй, зөв хандлагатай тууштай иргэн байхыг уриалж, урам зориг, хүч нэмлээ. Хүндэт зочдоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Уул уурхай хүнд үйлдвэрийн Дэд сайд О.Батнайрамдал, Нийслэлийн засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Э.Тамир Монголын залуучуудын холбооны Хүндэт ерөнхийлөгч Д.Гантулга, ерөнхийлөгч О.Гэрэлт-Од нар оролцож, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж яваа нийгэмд эерэг үлгэр дуурайлал болсон олны танил эрхмүүд болох Хан-Уул дүүргийн хүүхдийн элч, чөлөөт уран бүтээлч, Дуучин С.Гантогоо, Монгол Улсын 3х3-ийн шигшээ багийн тамирчин Г.Цэнгүүнбаяр, О.Хулан болон Ододтой бүжиглэе шоуны оролцогч, Мисс Ц.Аззаяа нар оролцлоо. #НЭГДҮГЭЭРТ_ХҮҮХЭД уриалгын хүрээнд оролцогч 16 настангуудад #Монгол_банк, #Тэсо_корпораци ХХК, #Тэнгис_кино_театр, #Монголын_цахим_институт, #Күнз_боловсролын_төвүүд тус тус гарын бэлгээр хангаж Ивээн тэтгэж оролцлоо. 2021 оны Иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагааны хүрээнд бүх шатны боловсролын байгууллагуудад суралцагч хүүхэд, өсвөр үе, залуучуудыг 11 дүгээр сарын 25-ны өдөр буюу Пүрэв гарагт хичээл эхлэхээс нь өмнө Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлж, Бүгд найрамдах улс тунхагласны өдөрт болон Монгол Улсын төрийн далбаад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button