ВИДЕО: Зүлгэн дээгүүр зорчсон жолоочийг айраг уун хөдөлгөөнд оролцож байхад нь илрүүлжээ
Энэ даваа гарагт /2019.07.22/ Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамжид байх Хүннү молл худалдааны төвийн урд байрлах автозамын голд байрлах ногоон байгууламж дээгүүр автомашинтайгаа зорчсон иргэнд Тээврийн цагдаагийн газар хариуцлага тооцжээ.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 0433 УБС дугаартай приүс маркын автомашины эзэн уг үйлдлээ тайлбарлахдаа “Түгжрэлтэй байсан учир яах аргагүй яараад брожур давж, ногоон байгууламж дээгүүр зорчсон” хэмээсэн байна.
Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн газар уг машины бүртгэлтэй гэрийн хаягаар очиход, дүрэм зөрчигч нь автомашин эзэмшигч өөрөө биш байсан. Мөн өчигдөр буюу долоодугаар сарын 24-ний өдөр уг автомашиныг цагдаагийн алба хаагчдад зарлан мэдээлсний дагуу улсын дугаараар нь илрүүлэн зогсооход жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг тогтоон, саатуулжээ. Энэ үйлдлээ тэрбээр “Гэрт хүйтэн айраг байхаар нь залгилчихаад гараад ирсэн, хүйтэн юм байхаар нь л аваад уучихсан болохоос айргийг согтууруулах ундааны зүйлд тооцогддогийг мэдээгүй” хэмээн тайлбарлав.
Жолоочийг гаргасан зөрчлийнх нь дагуу Зөрчлийн хуулиар жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгохоор болжээ.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.