НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

ТОДРУУЛГА: Н.Мустафад байр авч өгөх тендер хэрхсэнийг албаныхан мэдэхгүй байна

Өнгөрөгч аравдугаар сард Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр олгох тухай тендер зарлагдсан. Энэ бол шагнал, урамшууллын журмаар олгох тус орон сууцны зардлыг улсын төсвөөс гаргана гэсэн үг юм.

Татвар төлөгчид тус тендерт шүүмжлэлтэй хандаж, цахим орчинд дургүйцлээ илэрхийлж эхэлсэн. Харин удалгүй тендерийн нээлттэй мэдээллийн сангаас мөнөөх тендерийн зар устсан юм. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан энэ тал дээр, “Надаас битгий асуу” гэсэн агуулгаар тодруулга өгсөн байдаг.

Тэгвэл тус тендер цуцлагдсан уу, яагаад нээлттэй мэдээллийн сангаас зар нь устав гэдгийг тодрууллаа. Ингээд тендерийн захиалагч болох Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газартай холбогдлоо. Тэгэхэд, “Бараг цуцлагдаж байгаа байх аа. Сайн мэдэхгүй байна. Энэ тендерийн асуудлыг мэдэж буй хүн нь аймгийн Засаг даргын орлогч” гэсэн мэдээлэл өгөв.

Ингээд Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавылтай холбогдлоо. Тэрбээр, “Би мэдэхгүй байна” хэмээгээд утсаа тасаллаа.

Нээлттэй мэдээллийн сангаас устсан тус тендер цуцлагдсан эсэхийг мэдэх учиртай холбогдох албаны хүмүүс мэдэхгүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бодол
Бодол
2020-11-03 15:29

Мустафа гээд л бичээд шүүмжлээд байх юм. Ямар ч буруугүй хүний нэр төрд арай л хэт х�##�даад байх шиг. Тендер зарласан, шийдвэр гаргасан буруутнаа л буруутга. Мөрөөрөө байгаа нэг з�##�ууг битгий харлуулаад байгаач. Өлгийнхөн ч арчаагүйюм. Бусад аймгууд бөхийнхөө нэрд сэв суулг�##�гүй бүгд л байр, машин шийдэж өгөөд чадаад л байхад казакууд л хувиасаа шийдэж чадахгүй төрийн мөнгө рүү гар шургуулахдаа ч яах вэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button