
Улсын наадамд шөвгөрсөн хүчтэнүүдээс допинг илэрч байсан ч түрүү бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн нь ганцхан Э.Оюунболд. 2019 оны төрийн наадмын түрүү бөх түүний барилдах эрхийг сэргээн, цолыг нь хураах нь зүйтэй гэж Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх үзсэн. Одоо тэгэхээр Ерөнхийлөгчийн зарлиг л дутуу байгаа гэсэн үг. Х.Баттулга ерөнхийлөгч түүний цолыг хураах эсэх ямар нэгэн зарлиг гаргасан цагт л энэ асуудал нэг тийшээ болно.
Хэрвээ Ерөнхийлөгч Э.Оюунболдын аварга цолыг хураах зарлиг гаргавал Н.Батсуурьт даяан аварга, Д.Анарт улсын заан, Б.Цэдэнсодномд улсын харцага цол нөхөж олгон, улсын арслан Ц.Содномдорж үлэмж бадрах, улсын начин Н.Мустафа өсөх идэр чимэг хүртэнэ.
Үүний сацуу Э.Оюунболд аваргад доогуур даваанд унасан залуу бөхчүүд улсын цол хүртэх байсныг үгүйсгэх аргагүй. Дөрвийн даваанд унасан П.Батсүх арсланд ч мөн харамсалтай. Хэрвээ Э.Оюунболдтой барилдаагүй бол улсын цол хүртэх ч байсан юм бил үү.
Нөгөө талаар цол нөхөж олгохоор болсон бөхчүүдэд ч мөн харамсалтай. Дээрх бөхчүүдийн хэн нь ч цолоо ахиулж, түрүүлж, үзүүрлэх магадлалтай байсан шүү дээ. Ялангуяа, Д.Анар, Ц.Содномдорж хоёрын тухайд бүр ч илүү. 2017 оны улсын наадмын түрүү бөх Ц.Содномдорж бүтэн жилийн хөдөлмөрөөрөө хохирон, чимэг нэмээд өнгөрөх харамсалтай, чамлалттай байгаа нь лавтай.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн наадмын дараа Э.Оюунболдоос гадна улсын начин Д.Цэрэнтогтохоос допинг илэрсэн. Энэ жилийн улсын наадмын дараа улсын харцага О.Хангайд өсөх идэр чимэг нөхөж олгосон билээ.
Улсын аварга Э.Оюунболдод унасан бөхчүүд:

Нэгийн даваанд-Хэнтий аймгийн залуу бөх М.Баярбаатар
Хоёрын даваанд-Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн начин Т.Лхагвасүрэн
Гурвын даваанд: Төв аймгийн харьяат, аймгийн харцага М.Жамсрандорж
Дөрвийн даваанд: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, аймгийн арслан П.Батсүх

Тавын даваанд: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, улсын начин Н.Мустафа (тухайн үед аймгийн арслан цолтой байсан. Өнөө жил улсын наадмаар улсын начин болсон)

Зургаагийн даваанд: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын начин болсон Б.Цэдэнсодном-Улсын харцага цол хүртэнэ

Долоогийн даваанд: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын харцага Д.Анар-Улсын заан болно

Наймын даваанд: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж-Үлэмж бадрах чимэг авна

Есийн даваанд: Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь-Даян аварга цол хүртэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэглэсэн бүх бөхчүүдэд хууль тэгш үйлчлэх ёстой баймаар өмнө нь цолоо хура�##�гасан бөхчүүд,2 жилээр эрхээ хасуулсан гээд л тэгш бус байж болох уу. Ганц бахарх�##�т өв уламжл�##�д нутгархах, улс төр ороод б�##�лаж байна аа Одоо бөх хүн гэхээр л хамгийн муу муухай бүхний үүр уурхай мэт харагдуулдаг болж уул нь бөхчүүд гэдэг чинь ховорхон бие цогцос, ур ухаан, хөдөлмөр шүү дээ бөхчүүдээ хайрлая. Монгол үндэсний бөхийн яруу �##�дар бадартугай.
Delhiid baihgiu tentseen duussan hoino nobshirch dahin shuudeg sonin togtoltsoogoo oorchlolt.
hen neg ni doping hereglesen geed huleedeg boloh uu . undesnii boch bol ardiin naadam.
Хуцаад бай, үхсэнийх нь бие цогцос
avraga tsoliig huraa. bus#ad tsol buu olgo. bohiin holboog sain torgo ajlaa hiij chadaagui gej.
Doping hereglesen Batsuurit yaj dayn awarga ogoh gd bgn, ter bulhai vildeld ni ymar arga hemjee awah gj bn ichihgvi bol nemsen tsoliig awah bhdaa