ВИДЕО КОНТЕНТНИЙГЭМЯРИЛЦЛАГА

Д.Анхбаяр: Монголын төр, С.Чулуун сайд ийм бантан зуурч буйд нь Чингис хааны өмнөөс ичиж байна

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, түүхч Д.Анхбаяртай ярилцсанаа сэргээн нийтлэв.

“Байгалийн түүхийн музей”-г 400 сая төгрөгөөр буулган, оронд нь “Чингис хаан” музейг 67.8 тэрбумаар барьж байгаа билээ. Гэвч тус музейд дэлгэх Их хааны ганц ч үзмэр Монгол Улсад үгүй, монголчууд бидэнд байхгүй. Тиймээс Чингис хаантай, Монголын эзэнт гүрэнтэй холбоотой эд, өлгийн зүйлсийг урчуудаар хийлгэхэд 10 тэрбум төгрөг зарцуулахаар болсон гэнэ. “Eguur.mn” сайт энэ асуудлын хөндөн, нийтлэл бичсэн. Тус нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Үүнийхээ үргэлжлэл болгон МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, түүхч Д.Анхбаяртай ярилцлаа. Перс, Араб, Түрэг хэлтэй, Турк, Иран улсад түүхч мэргэжлээр сурсан тэрбээр “Чингис хаан” музейг тойрсон асуудал, Монголын түүхийн шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар  үзэл бодлоо нэлээд хурц илэрхийлсэн юм.

ЧИНГИС ХААНЫ ЭД ӨЛГИЙН ЗҮЙЛСИЙГ ДЭЛГЭХЭЭС ИЛҮҮ ҮЙЛ ХЭРГИЙГ НЬ СУРТАЛЧЛАН ТАНИУЛЖ, АЛДАРШУУЛАХ ЧУХАЛ

Сүүлийн үед “Чингис хаан” музейтэй холбоотой асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байна. “Чингисийн Монгол”, “Чингисийн үр сад” гэж бахархдаг, цээжээ дэлддэг монголчууд бид өнөөдөр “Чингис хааны музейд дэлгэх ганц ч үзмэргүй сууж байгаа нь үнэхээр харамсалтай. Ер нь Чингис хааны эдэлж, хэрэглэж байсан эд өлгийн хэр олон зүйл бидэнд байсан бэ?

-Чингис хааны өмсөж явсан дээл, хэрэглэж байсан илд, дуулга ч гэдэг юм уу гарт барьж, нүдэнд үзэгдэх юм өнөөдөр харамсалтай нь бидэнд алга. Гэхдээ 1930-аад оныг хүртэл Чингис хааны Тугийн сүм, Тахил сүм, туг, сүлд нь Монголд цөөнгүй байсан. Харамсалтай нь, 1937 оны хэлмэгдүүлэлтийн хар шуурганд Чингис хааны биет зүйлс маш их хэмжээгээр устсан. Гэхдээ санаагаар унах зүйл энэ биш.

Чингис хаан Монголын эзэнт гүрэн болгон хөгжүүлсэн улсад амьдарч, залгамж халаа нь болж яваа хүмүүс нь бид өөрсдөө. Хэдийгээр хэд хэд хуваагдан, жижгэрсэн ч Чингис хааны нүүдлийн соёлыг тээгээд, үр хойчдоо өвлүүлээд явж байна. Энэ утгаараа “Чингис хаан” музейд заавал Их хааны эдэлж, хэрэглэж байсан эд, өлгийн зүйлсийг олж, цуглуулах гэхээс илүү Чингис хааны үйл хэргийг сурталчлан таниулах, алдаршуулах чухал. Чингис хааны үүсгэн байгуулсан Монголын эзэнт гүрнээс үлдэж хоцорсон соёлын дурсгал, дэлхийд үзүүлсэн нөлөө гэх мэт олон зүйлийг үзүүлэхэд Монголд нөөц боломж хангалттай бий.

“Чингис хааны эдэлж, хэрэглэж байсан зүйл бий юү” гэж хүмүүс их сонирхдог, надаас асуудаг. ӨМӨЗО-ын Ордост “Найман цагаан гэр” бий. “Алтан товч”-д өгүүлснээр Чингис хааны шарилыг Тангудаас Монгол нутаг руу тээж явахад тэрэг нь шаварт суусан гэдэг. “Эзний сүнс энд хоргодлоо. Их сайхан газар байна” гээд тэнд өмссөн цамц, өрөөсөн оймсыг нь онголж үлдээсэн. Тэрхүү газар нь өнөөгийн Ордосын “Найман цагаан гэр”. Зарим сурвалжид мэдээлснээр Чингис хааны сүүлчийн амьсгалыг шингээсэн ноос мөн тэнд бий.

БААХАН СУВИНЕР ДЭЛГЭЧИХЭЭД “ЧИНГИС ХААН”Ы МУЗЕЙ ГЭВЭЛ УЧИР ДУТАГДАЛТАЙ

Чингис хаантай, Монголын эзэнт гүрэнтэй холбоотой эд, өлгийн зүйлсийг урчуудаар дуурайлган хийлгэхэд 10 тэрбум төгрөг зарцуулах сураг суулдсан. Энэ хэр зөв гаргалгаа вэ?

-Нэгэнт байхгүй зүйлийг сэтгээд хийхээс өөр аргагүй. Хэрхэн, яаж урлах гэдэгт гол асуудал нь байгаа юм. Бидэнд Их хааны нэг ч зүйл байхгүй тул харж байгаад дуурайлгах боломжгүй гэсэн үг. Тэгэхээр урчууд уран сэтгэмжээрээ эртний өнгө төрх, загвартай нь дөхөм урлахаас өөр аргагүй. Гэхдээ мэргэжлийн түүхчид, археологичидоос маш сайн зөвлөгөө авч, судлах хэрэгтэй. Ингэж хийсэн зүйл үзвэр бус сувинер л болно. Оригинал олдворын хуулбар үзүүлнэ үү гэхээс уран сэтгэмжээр урласан үзмэртэй музей би лав үзээгүй. Баахан сувинер дэлгэчихээд “Чингис хаан”-ы музей гээд монголчуудынхаа төдийгүй жуулчдад үзүүлбэл учир дутагдалтай.

ХЯТАДЫН МУЗЕЙД МОНГОЛООС АВААЧСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ҮЗМЭР ДҮҮРЭН БАЙДАГ

Түүхчид, хүмүүс зүрхлээд хэлж чадахгүй байх шиг байна. Тэрнээс биш ерөнхийдөө  түрүүн хэлсэнчлэн 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын түүх, дурсгалын асар олон зүйл устсан. За, тэгээд 1990-ээд оноос хойш Монголын түүх, соёлын маш олон үнэт дурсгалууд урд хөрш рүү гарсан. Бүгд л мэдэж байгаа шүү дээ. Өнөөдөр үзсэн хүмүүс нь хэлж байна. Эрээний цаашлаад Хөх хотын зэрэг тодорхой музейнүүд Монголоос очсон байж болзошгүй эд, зүйлээр дүүрчихсэн. Угаасаа Монголд 1990-ээд оноос түүхийн олдвор, эд өлгийн зүйлсийг мафийн тогтолцоогоор ухдаг, худалддаг, ийш, тийшээ гаргадаг хүн нь тусдаа болсон шүү дээ. Зохион байгуулалтад оруулаад нэг хэсгийг нь өөрийнхөө хувийн цуглуулгад аваад, нөгөө хэсгийг нь урагш, хойш нь гаргадаг болсон.

Хамгийн тодорхой нэг жишээ хэлье л дээ. 2010-аад оны эхээр байх аа. Үндэсний түүхийн музейгээс хэдэн зуун үзмэр дутсан. Нийтдээ есөн тэрбум төгрөгийн хохирол ч бил үү тогтоогдоод, сан хөмрөгч Энхбат гэдэг хүн шоронд ороод л өнгөрсөн. Тэр хүн өнөөдөр нас барчихсан байна. Үхсэн хүн үг хэлдэггүй гэгчээр сан хөмрөгч ганц хүн хэдэн зуун үзмэрийг гадаад руу гаргаж чадах уу.

Чадахгүй.

-Мэдээж тэр ойлгомжтой. Яг үнэндээ энэний ард ямар хүмүүс байгааг олон нийт мэдэж байгаа. Манай улс төр, эдийн засагт нэр, нөлөө бүхий этгээдүүд л пирамидын орой дээр байгаа шүү дээ. Тийм учраас 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед, дараа нь 1990-ээд оны зах зээлийн шуурганд болон түүнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд Монголын түүх, дурсгалын эд өлгийн зүйлс устсаар, харийн оронд алдсаар байна. Тэгчихээд өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэгчээр өнөөдөр “Чингис хааны ганц ч олдвор Олдвор байхгүй” гээд зарим хүн хашгираад сууж байна. Энэний буруутан нь бид нар өөрсдөө.

Харин жижиг ганц, хоёрхон зүйлийг яаж аялал жуулчлалын том брэнд, үндэсний бахархал болгож чаддагийг Өвөр Монгол дахь Ордосын цогцолбор харуулж байна. Тэнд Хятадууд өнөөдөр маш их хөрөнгө оруулалт хийгээд бүр том цогцолбор болгосоор. Үүний нэг сайн тал нь, өвөр монголчуудын үндэсний үзэл, ухамсар, Чингис хаанаа хүндэтгэх, үйл хэргийг нь мөнхжүүлэхэд их тустай.

Харамсалтай нь, тэнд Чингис хааны онгон байгаа юм шиг ойлголтыг бусад орныхонд төрүүлж байна. Монголчууд хүртэл тийшээ явж, тэнд очиж үздэг боллоо шүү дээ. Чингис хаантай, Монголын эзэнт гүрэн, манай улсын түүх, соёлтой холбоотой бүх юм урд хөршид байдаг гэх ойлголтыг төрүүлэх, монголчууд биднийг хүртэл очиж үздэг болгох гэсэн урд хөршийн бодлого.

ХЯТАДУУД МОНГОЛЫГ АЛДАГДСАН НУТГАА, ЧИНГИС ХААНЫГ ЮАНЬ ГҮРНИЙГ ҮНДЭСЛЭГЧ ГЭЖ ҮЗДЭГ НЬ ОДОО Ч ХЭВЭЭРЭЭ

-Чингис хааныг Монгол хүн үү, Хятад хүн үү гэдэг асуудал сүүлийн үед нэлээд хурц яригдаж байна. Өмнө нь ч яригдсаар ирсэн сэдэв. Монголчууд Чингис хааны, түүхийн холбогдолтой хамаг юмаа Хятад руу зөөчихсөн. Одоо хятадууд “Чингис хаан бол хятад хүн” гээд Монголоос зөөлгөж авсан хамаг юмаа баримт болгон дэлгэвэл яах вэ.Тэгэнгүүтээ “Хэрвээ Чингис Монголын хаан юм бол та нар хааныхаа эдэлж, хэрэглэж байсан юмыг гаргаад ир” гэхэд бидэнд юу ч байхгүй сууж байна. Энэ үнэхээр харамсалтай зүйл шүү дээ.  

-Угаасаа Хятадын түүх бичигт Чингис хааныг “Юань улсыг үндэслэгч Тайзу хаан” гэж өөрсдөө үздэг. Яах вэ, хятад хүн гэж үздэггүй л дээ. Монгол хүн. Гэхдээ Хятадууд Монголыг бол алдагдсан нутгаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл, угаасаа Хятадад байсан зүйл, Тайзу Чингис гэдэг хүн гарч ирээд Бүх Хятадыг нэгтгэсэн Юань улс байгуулсан гэж. Албан ёсны түүхэндээ хүртэл ингэж бичсэн байдаг. Одоо ч хэвээрээ. Бид л дуугүй яваад байгаа болохоос Чингис хааныг манайхантай хамгийн их булаацалддаг хүмүүс бол хятадууд.

Үүний сацуу 1990-ээд оноос Монголын эзэнт гүрний болон бусад үеийн асар олон дурсгалуудыг бодлоготойгоор урд хөрш рүү зөөчихлөө. Тэгээд таны сая хэлсэн шиг гэнэт нэг өдөр “Чингис бол Хятадын хаан” гээд бүх юмыг эсрэгээр тайлбарлаад унавал яах вэ.

С.ЧУЛУУН САЙД ҮНДЭСНИЙ АРХИВААС 640.000 ХУУДАС МАТЕРИАЛЫГ НУУЦААР ХУУЛЖ, ХЯТАД РУУ ГАРГАСАН

No description available.

Энэ ташрамд, дахиад нэг жишээ хэлье. Үндэсний түүхийн архивт хятадууд хамтын ажиллагаа нэрээр 640 мянган хуудас материалыг скайнердаад аваад явчихсан. M1 гэдэг фондыг. Үндэсний түүхийн архивт аливаа материалуудыг бүгдийг нь ангилаад фонд үүсгэдэг. M1 гэдэг нь “Хүрээ амбаны фонд”. Хүрээ амбан гэдэг нь 1700-1911 он хүртэлх Хүрээнд сууж буй Манжийн төлөөний амбан сайдын албан газар. 1911 онд яагаа вэ, Сандо амбаныг хөөж явуулсан шүү дээ. Тэрнийг чинь Хүрээ амбан, Хүрээ сайд гэж нэрлэдэг.  Тэрний фонд нь байхгүй M1 гэдэг нь. 640 мянга орчим хуудас материалыг 2013 онд нарийн ярьбал, нэр цохож хэлбэл Соёлын сайд С.Чулуун өөрөө толгойлоод, Хятадаас техникийн тусламж авч байгаад, скайнердаад бүгдийг нь өгчихсөн. Гэтэл тэр 640 мянган хуудас материалын 5 хүрэхгүй хувийг хятадууд ямар ч боловсруулалт хийлгүй, зүгээр шууд принтерлээд 20 боть ном болгосон. Тэр 20 ботийг өнөөдөр “Амазон.ком” дээр бараг 3000 ам.доллароор зарж байна. Манай түүхийн архивт байгаа материалыг хятадууд зараад мөнгө олж байна гээд бод доо. Манайд мөнгө орж ирдэг эсэхийг Сангийн яамнаас асуух хэрэгтэй. Би лав орж ирдэггүй байх гэж бодож байна. Хувийн ашиг сонирхлоор, хувийн аваа, өгөөтэй улсынхаа хамаг юмыг өгсөн цөөхөн хүний балаг. Хэрвээ өгдөг юм бол бол түүнийг нь үзүүлэх хэрэгтэй, миний энэ ярилцлагыг үзсэнийхээ дараа. “Ийм мөнгө улсад өгсөн” гээд.

Энэ талаар архиваас толруулахгүй юу. Манайхан ямар нэг юмны залруулга хийгээд ард түмний тархийг угааж сурсан нөгөө л зангаараа “M-1-ийн нэг ч материал дутаагүй. Бүгд энд байгаа” гэсэн. Би зөөсөн, биетээр нь Хятад руу гаргасан гэж яриагүй шүү дээ. Хувилж өгсөн нь өөрөө ноцтой асуудал. Өөрөөр хэлбэл, олон түмний анхаарлыг тэгж төөрөгдүүлээд, “Нэг ч хуудас дутаагүй, архивын байшингаас материал гаргах хориотой” гэдэг.

Хоёр, гурван жилийн турш өдөр, шөнөгүй скайнердаад, хард дискэнд хуулаад урагшаа гаргачихсан гэдэг асуудал юм шүү дээ, уг нь. Үүнийг жишээ татаад ярья л даа. Тагнуулын ерөнхий газрын сервер компьютерт Монгол Улсын нууцтай холбоотой бүхий л мэдээлэл байгаа шүү дээ. Би тэнд ороод, бүх нууц мэдээллийг нь флашинд хуулж аваад, өөр улсын тагнуулын байгууллагад өгчихлөө гэж бодъё. Баригдангуутаа “Юу яриад байгаа юм бэ. Тэр сэрвер компьютер дээр их файл нь байж л байгаа шүү дээ” гэвэл яах вэ.

Л.ЦЭДЭВСҮРЭН ШИГ ХҮНИЙГ САЙД БОЛГОХГҮЙН ТУЛД МОНГОЛЫН ТҮҮХ, МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН ЦАГИЙГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ

No description available.

-Тэгж яриад сууж буйгаас өөрцгүй зүйл болсон байна, тийм ээ?

-Тийм, огт өөрцгүй зүйл. С.Чулуун залуу түүхч байхдаа, Түүхийн хүрээлэнгийн захирал байхдаа улсынхаа түүх, соёлын дурсгалыг хайрлаагүй, урагш нь гаргасан хүн өнөөдөр ялангуяа Хятадын Өвөр Монголд явуулж буй бодлого, соёлын асуудал дээр яаж дуугарч чадах юм бэ.  Ахиж улсынхаа юмыг зарахгүй гэх баталгаа хаана байна вэ.

Өнөөдөр Хятадад монгол хэл, бичгийг хориглож байгаа энэ үед Монголын Боловсролын яам Монголын түүх, Монгол хэлний хичээлийн цагийг багасгая гэсэн ийм юм яриад сууж байна. Үүнийг би үнэхээр эсэргүүцэж байгаа. Л.Цэдэвсүрэн сайд шиг ийм хүмүүсийг олон төрүүлэхгүй, сайд болгохгүйн тулд харин эсрэгээрээ Монгол хэл, бичгийн цагийг нэмэх хэрэгтэй. Монголын түүх, Монгол хэлний хичээлийн цаг хангалтгүй байгаа нь Л.Цэдэвсүрэн сайд шиг ийм юм ярьсан хүмүүс сайд болж буйгаас харагдаж байна.

САЛБАРЫНХАН НЬ С.ЧУЛУУНЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ

-Тийм хууль бус зүйл хийн, түүхийн ховор материалыг Хятад руу гаргачихаад байхад хариуцлага тооцох бус бүр Соёлын сайдаа болгосон нь Монголын төр хэр харалган байгаагийн илрэл. Салбарынхан нь С.Чулуун сайдыг хүлээн зөвшөөрдөг үү?

-Юу гэж хүлээн зөвшөөрөх вэ дээ. С.Чулуун одоо Чингис хааны музейг хүртэл удирдан бариулаад, ийм завхарсан юм хийгээд явж байна. “Чингис хаан” музейг байгуулах 280 тоот тогтоолыг Засгийн газраас 2019 оны долдугаар сарын 3-нд гаргасан, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тухайн үед БСШУС-ын сайд байсан Ё.Баатарбилэгийн гарын үсэгтэй. Тус тогтоолд “Монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай удирдагч, аугаа их Чингис хааны түүхэн үйл хэргийг мөнхжүүлэн алдаршуулах, нийтэд сурталчлан таниулахын зорилгоор БСШУСЯ-ны харьяанд “Чингис хаан” музейг байгуулсугай” гэсэн.

Энэ музейд юу, юу байхыг 2.2-т тодорхой заасан. “Музейн сан хөмрөгт Чингис хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг шилжүүлэн авах, шинээр бүтээх, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа түүхэн дурсгалуудыг хуулбарлан авах боломжийг судлах, зохих арга хэмжээ авах” гэж.

ХОЁРХОН ДАВХРЫГ ЗОРИУЛЧИХААД “ЧИНГИС ХААН” ГЭЖ НЭРЛЭХ НЬ УТГАГҮЙ ЗҮЙЛ

-Одоо энэ бүхэн орвонгоороо өөрчлөгдсөн. Зөвхөн Чингис хааны бус Монголын төрийн бүхий л цаг үеийг харуулсан музей байгуулахаар боллоо. Энэ зөв үү?

-Буруу шүү дээ. С.Чулуун сайдын хэлснээр “Чингис хааны нэрэмжит Монгол хаад, язгууртны музей” гэсэн. Өөрөөр хэлбэл, “Чингис хаан” музейг барьж, байгуулахад мэргэжлийн түүхчдийг огт оролцуулаагүй. Зөвхөн хувийн эрх ашиг, өөрийн талын хүмүүсээр “Эрдэмтдийн зөвлөл”-ийг бүрдүүлсэн. Тус зөвлөлд Монголын эзэнт гүрний, Дундад зууны судлаач багтаагүй. Цүнх баригчид нь Чингис хааны түүх, Монголын эзэнт гүрнийг мэдэхгүй юм чинь “Чингис хаан” музейг юугаар дүүргэх аргаа олохгүй сууна. Тэгээд яасан гэхээр есөн давхар музейн 3-4 давхрыг нь Хүннү тэргүүтэй эртний улсуудад, 5-6 давхрыг Чингис хаан, Монголын эзэнт гүрэн, 7-8 давхрыгМанжийн үе, Богд хаант Монгол Улс үед зориулна. Эндээс харахад Чингис хааны үзмэрийг зөвхөн 5,6 дугаар давхарт дэлгэх нь.

-Тэгэхэр хоёрхон давхрыг л Чингис хаанд зориулж байгаа юм байна.

-Тийм байж энэ музейг “Чингис хаан” гэж нэрлэх ямар шаардлага байгаа юм бэ. Утгагүй зүйл. Зөвхөн Монголын эзэнт гүрэн, Чингис хаанд зориулж музей барьж буй юм шиг ойлголтыг нийгэмд төрүүлчихээд дараа нь яг ажил хэрэг болгохоороо ийм завхарсан юм хийж байна. Хүннүгийн үеийн олдвор, Түрэгийн хаадын алтан титэм, мөнгөн буга, Өндөр гэгээн Занабазарын “Ногоон дарь эх”-ийг “Чингис хаан” музейд авч ирж байрлуулах юм гэнэ. Ингээд бүх шилээвэр юмнуудыг цуглуулж тавих юм бол “Монголын үндэсний музей”, “Төрийн түүхийн музей” гэж тусдаа байгаагийн хэрэг юу байгаа юм бэ. Тэгэхэр юм мэдэхгүй, чадваргүй, цүнх баригч хүмүүсээр ажил хийлгэхээр ийм л зүйл болно. Яг сэтгэл гаргаад, мэргэжлийн судлаачдаар багаа бүрдүүлээд ажиллабал Чингис хаан, Монголын эзэнт гүрний үзмэрт есөн давхар жижигдэнэ үү гэхээс томдохгүй.

У.ХҮЭРЛСҮХ ТАНИЛ ТАЛ, НУТАГ УС, ЦҮНХ БАРИГЧДААРАА “ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙГ БҮРДҮҮЛСЭН

“Эрдэмтдийн зөвлөл”ийн бүрэлдэхүүнд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн хүмүүс багтсан уу?

“Эрдэмтдийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг хараад “Хамаг юмыг хамж шимээд есөн давхрыг дүүргэх гэж байгаа нь яамай даа” гэж бодсон. Аргаа барсандаа Чингис хааны эд, өлгийн зүйлсийг дуурайлгаж хийлгэхээр боллоо шүү дээ. “Эрдэмтдийн зөвлөл”-ийн дарга нь Д.Рэгдэл. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч тэрбээр биохимич хүн. Түүний биохимийн судалгааг би мэдэхгүй ч гүйсгэхгүй, хүндэтгэнэ. Гэхдээ Сансрын багийн судалгаанд би оролцвол юу болох вэ. Чаддаг юмаа л хийх хэрэгтэй. Гишүүд нь Боловсролын сайд асан А.Цанжид гуай. Энэ хүний мэргэжил нь намын ухуулагч. “Их засаг” их сургуулийн Н.Ням-Осор. Тэрбээр зүгээр л “Их засаг” сургуулийн захирал, эвлэлийн ажилтан, пионерын дарга. За, тэгээд утга зохиолч Л.Дашням, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, жүжигчин Н.Наранбаатар, бурханч лам Г.Пүрэвбат, Богд хаант Монгол Улсын цэрэг судлаач Г.Мягмарсамбуу, чулуун зэвсгийн судлаач Д.Цогтбаатар, угсаатны зүйч Баатархүү гэх мэт Чингис судлалтай, Монголын эзэнт гүрний судалгаатай ямар ч холбоо, хамааралгүй ийм хүмүүс багтсан. Тийм ч учраас “Эрдэмтдийн зөвлөл”-ийн анхны хурал дээр А.Цанжид гуайн хэлсэн маш чухал айлдвар нь үзэл баримтлал болсон гэж мэдээндээ дурьдсан байна лээ. Тэр нь юу вэ гэхээр “Чингис хааны музейг Монголын түүх дээр зангидаад явъя” гэж хэлсэн үг. Өвөл болоход цас ордог гэдгээс өөрцгүй үг л дээ. Угаасаа Монголын түүхээс өөр ямар түүх дээр зангидах юм бэ. Ийм л ойлгомжтой юм яриад суудаг. Үүнийг нь өлгөж аваад “Нэгэнт Чингис хаан, Монголын эзэнт гүрний үзмэрээр дүүргэж чадахгүй юм чинь хамж, шимье” гэж шийдсэн юм билээ. Ийм л аугаа санаанууд гаргаж суугаа хүмүүс.

Би хардаж байна. “Эрдэмтдийн зөвлөл”-ийн гишүүдийн намтрыг харахад цүнх барьдаг, орон нутгийнхаа хүмүүсийг багтаасан нь илт. Жишээ нь, би түүхч хүн гэдэг талаасаа тэднээс таньдгаа онцлоход Цогтбаатар, Мягмарсамбуу хоёр Хэнтий аймгийнх. Өнөөдөр “Чингис хаан” музейг санаачилсан У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр Хэнтийнх.

ТҮҮХЧИД, МЭРГЭЖЛИЙН СУДЛААЧИДТАЙ ХАМТРАХГҮЙ, МЭДЛЭГИЙГ НЬ АШИГЛАХГҮЙ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА

-“Эрдэмтдийн зөвлөл”-д багтах ур чадвартай, мэдлэгтэй түүхч Монголд олон бий. Тэдний мэдлэгийг яагаад ашиглахгүй, бүрэлдэхүүндээ багтаахгүй байгаа юм бол?

-Би танд ганцхан жишээ хэлье. Өнгөрсөн жил “Монголын эзэнт гүрний түүх”-ийг таван ботиор хоёр өөр байгууллагаас гаргасан. Нэгийг нь МУИС-ийн Түүхийн тэнхимээс, нөгөөг нь ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс. Тус хүрээлэнгийн захирал нь Соёлын сайд С.Чулуун байсан. Нэг сэдвээр хоёр өөр таван боть гаргасан юм. Гэтэл эдгээр ботийг бүтээсэн, Монголын эзэнт гүрэн, дундаж зуун судлаачдаас нэг нь ч “Эрдэмтдийн зөвлөл”-д байхгүй. Монголын эзэнт гүрнээс хоёр тусдаа таван боть ном гаргах хэмжээний боловсон хүчний нөөц манай улсад бий. Даанч ийм хүмүүсийнхээ мэдлэг, чадварыг ашиглахгүй байгаа нь харамсалтай. Түүхийн хүрээлэнд Чингис хаан судлал, Монголын эзэнт гүрний судлагаагаар дагнан, олон жил судалж буй судлаач бий. Ийм хүмүүсээ ашиглахгүй, танил тал, нутаг усны үзэмжээр л төрийн ажлыг явуулж байна. Тийм учраас Төр засгийн, С.Чулуун сайдын хутгаж буй бантанд Чингис хааны өмнөөс харамсаж байна.

Төр засаг 1990-ээд оноос хойш байж болох бүхий л зүйлийг гуйвууллаа. Одоо Чингис хааныг аятайхан шиг сурталчлаасай билээ. Өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж, гуйвуулсан ийм хүмүүсээр багаа бүрдүүлсэн юм чинь юу л гэж тайлбарласан музей гарч, халаадаг юм бол доо. Хамгийн гол нь одоо хийж байгаа зүйлүүд нь Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаа шиг л нууцын зэрэглэлтэй юм уу гэмээр. Ерөөсөө мэргэжлийн түүхч хэнийг ч ойртуулдаггүй. Бүгд хуйвалдааны шинж чанартай.

“ЧИНГИС ХААН” МУЗЕЙГ БАРИХ БҮХ АЖИЛ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ЯВАГДАЖ БАЙГАА

-Та түүхч хүн. “Эрдэмтдийн зөвлөл” түүхчдээсээ, судлаачдаас зөвлөгөө авдаг уу. Та бүхэнтэй санал бодлоо солилцдог уу?

-Миний бодлоор ийм хүмүүсийн хийж буй зүйл нь дээд зэргийн нууцын зэрэглэлтэй байдаг юм байна. Өнөөг хүртэл юун надад хандах нь битгий юу хийж, яаж явааг би байтугай манай салбарынхан мэдэхгүй. Соёлын яамны харьяанд “Чингис хааны өв соёлыг судлах хүрээлэн” гэдэг нууцын зэрэглэлтэй нэг байгууллага байх шиг байна. Хотын төвд томоохон оффистой, 20-30 хүнтэй. Гэтэл өнөөдөр тэнд ямар хүмүүс сууж байгаа вэ. Лав тэнд мэргэжлийн түүхч хүн байхгүй. Зүгээр л танил тал, нутаг усаараа цугларсан улс. Өмнө нь тус хүрээлэнгийн захирал нь Батбаяр байсан. Чухам түүхчдээс нуугдаж, зугтдаг, “Чингис хааны өв соёлыг судлах хүрээлэн”-г биднээс хаалттай байлгадаг байсан шүү дээ. Хийж байгаа юм нь ийм дампуу болохоор санаа зовдог байх. Одоо тэр хүн Соёлын дэд сайд болсон. Батбаяр бас Хэнтий аймгийнх юм билээ.

100 ЖИЛИЙН ОЙ ГЭЖ БҮХНИЙГ ХЭТЭРХИЙ ХАВТГАЙРУУЛЖ БАЙЖ ХЯТАДЫН ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГОД АВТАХ ВИЙ

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Танд ярилцлагаараа дамжуулж хэлэх сэн гээд үлдсэн зүйл байна уу?

-Мэдээж төр засгаас Монголын түүхээ, Чингис хаанаа сурталчлан таниулах ажлыг аль болох идэвхтэй, өргөн цар хүрээнд явуулах хэрэгтэй. “Чингис хаан”-ы музей туйлын хэрэгтэй, би хоёр гараа өргөөд дэмжинэ. Хамгийн гол нь энэ ажлыг өөрсдийн эрх ашиг, танил тал, цүнх баригчдын хүрээнд заваарсан юм битгий хийгээсэй. Дараа нь бид олон улсад онигоо болно. Өмнөд хөршийн л бахыг хангана, элэг доог болсон юм хийчих вий гэж нэгдүгээрт санаа зовж байна.

Хоёрдугаарт,  Түүхээ зөв сурталчилж, зөв судлах хэрэгтэй. Одоо бүх юмыг 100 жилтэй холбох гээд хэтэрхий хавтгайруулаад байх шиг. Лав миний сонссоноор яамдууд 100 жилийн ойгоо тэмдэглэн гэнэ. Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам 100 жилий хийх гэж байгаа юм бол 1911 оны Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам, Монгол Улсын Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам юу болж хувирах вэ. Гайхаад асуухаар “Орчин цагийн” гэдэг. 1911 он тэгээд одоо хуучин цаг юм уу. Аль нэг нам, улс төрчийн эрх ашигт нийцүүлэхийн тулд түүхийг үгүйсгэж, гуйвуулж болохгүй.

Ардын хувьсгалын 100 жил гэвэл хэн ч маргахгүй. 1921 оны Ардын хувьсгалыг тэмдэглэх нь зүйн хэрэг. Чухал уу чухал. Ач холбогдолтой нь хэн ч маргахгүй. Үүнийг харин хэтэрхий хавтгайруулж болохгүй. Монголын түүхийг улам нааш нь татахыг эрмэлздэг Хятад зэрэг өрсөлдөгч гүрний зөөлөн хүчний бодлогод автаж буйгаас өөрцгүй зүйл.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

74 Сэтгэгдэл

  1. С. Чулуун толгой муутай. Бүтээл байхгүй. Дарангуйлагч, нах####ьный этгээд. Тэр хүнээс юу ч хүлээгээд хэрэггүй. Чингис хааны нэрэмжилт Гар урл####ын музей хийх гээд тэнэгтээд явж буй хүн шүү дээ.

  2. Та нар хоорондоо ########цаад хэрэггүй л юмсан хэл амаа ололцож болдоггүй юм уу , том эрх ашгаа бодоод тэвчээр гаргаж болохгүй хэрэг үү

    1. Анхбаяр таны яриаг анхаар####тай бүрэн сонслоо. Хүү мниь босоо монгол бичгээр хичээл орох цаийг бага байгаад Чингэс хааны өмнөөс ичих ямарч ш####таг ш####тгаан байхгүй биз. Яагаад гэвэл монголчууд бид босоо бичгээ 1000 жилийн түүхтэй гэж цээж дэлдэгч 800 гаруй жилийн өмнөх их хаан гээд байгаа эзэн Чингэс гэх хүн энэ бичгээр төрийн ####быг явуулж байсан уу? зарилаг цааз бичиг хаана байна? Төрийн бодолгоо тодорхойсон үүх түүхээ бичиж үлдээсэн үү? бичиг барим байна уу?байгаа бол тэр одоо хаана байна аа?гэх мэт бүрхэг асуудыг тодруулах асуултууд ар араасаа гарнаа.

  3. ene zaluu gadaadad sursanaas uur yu hiisen be. yagaad ingej ih turhirch mongolchuudiin uw soyoloo tugeen delgeruuleh uil hergiig buruushaaj bna be. yagaad bid haadiin museitei bolj bolohgui gej… hytadiin musein ihehn ed ulug n duurai### baidag tegeed ch bolov uv soyl baharhaliig huuhed zaluust turuuleh n mongol hun bh n chuhel bizdee

    1. Mongoliin tuuhtei holbootoi olon nom buteel tuuhiin sudalgaanuud deer amjilttai ajillasan tuuh soyol eh ornoo gesen setgel zurhtei mundag hun gej bi boddog tuuhch bish humuuseer udirduulaad gadniihnii doog tohuu bolchhoorgui yum hiigeesee gsendee l sanaa zowj bui ni ene yriltslagaas haragdjiin mundag2 erdemten sudlaachid zunduu bhad yagaad ted naraas oruulahgu bgaa wee tiim humuusiin medleg chadwarguigeer ene tom ajliin ard garch chadlaa yuuuu

    2. Угаасаа МАН ажил хийсэн болж, мөнгө хулгайлсан хув####знууд. Түүхээ хулгайлдаг хүн соёлын сайд болох гэж.

    3. Турхирч бгаа нь чи. Энэ з####уугийн еедеес хумуусийг турхирч, угийгинь чи мушгиж бн. Наад хун чинь музейг ереесее эсэргууцээгуй. Чи л мушгмад бн даа, туух сонирхогч сайд аа, ккк

  4. энэ з####уу хүн гэхэд бусдыг их муулдаг, атаа жөтөө ихтэй хүн шиг санагддаг. Гайгүй бүтээлтэй, хийсэн ажилтай бол ажлаа л ярь л даа. Өөрт чинь ажиллах орон зай бна шүү дээ. Чаддаг бол ажлаараа л өөрийгөө харуулаач, таниулаач дээ. Тамын тогооны үлгэр л ярьдаг, өрөвдөлтэй “түүхч”

    1. Яахавдээ судлаач хүн болохоороо түүх эх сурв####жаас зөрсөн барьцгүй үгүйсгэгдсэн юм хийчихвий гэж зовсон сэтгэл байна. Зөв л санаа бодлого байна. Манай хэнтийнхэн,өвөөгийнхөө гэх өмчирхөлөөр ажиллах юм бол олигтой юм болохгүй дэлхийн шившиг болно. Чингис хаан судл####аар дагнан ажилладаг эрдэмтэддээ хандаж бодитой шинжлэх ухаанчаар ажиллах хэрэгтэй. Монгол улс , монгол төрийн төлөө хийж байгаа ажил болохоос биш хэн нэг хүний жижигхэн амбиц байж хэрхэвч болохгүй тэгвэл дуусаа. Их юм горьдолтгүй.

      1. Яг үнэн. Энэ з####уу мэдлэгтэйсуд####гаатай ярьдаг юм билээ. Ер нь ийм хүмүүсийг оруулах хэрэгтэй зөв л юуманд санаа зовж байна.нээрээ онигоонд орохоор шинжтэй юм хийх байхаа санаа зовж байна шүү иргэн хүний хувьд

  5. Шинэ музейн барилгын загвар дизайн нь орчин тойрныхоо барилгуудтай огт зохицолгүй харагдсан. Хэт сүржин модерн хийцтэй. Данхар толгойлсон. Нэрний хувьд “Чингис хааны нэрэмжит” гэх нь утгагүй юм. “Үндэсний түүхийн музей” эс бөгөөс “Хаадын музей” л болж таарах нь. Хүннүгийн үеэс хойших олдворууд байрлуулах юм бол “Монгол хаадын” гэдэг нэршил ч тохиромжгүй. Францад дан ганц Напелеоны музей, Оросод Их Петрийн музей гэж байдаг бил үү? Ганц хүний нэрээр нэрлэсэн музей Ленины музей л гэж Соц. Монголд байсан. баахан дуурайм#### үзмэр бүхий. Харин Суут хүмүүсийн гэр музейнүүд бол хаа сайгүй бий.

  6. Баахан хуурамч юм үзэх гэж баахан жуулчид хөдөө хотгүй хулхидуулах нь дээ онигоо юм аа

  7. Энэ музей гэж бантан болноо. Яана даа. Тонуулч, хулгайч нараасаа үзмэр гуйж явна гэсэн. Чулуун бол бантангийн муу тогооч! ????

    1. ene zaluu ix xanatai zuv asuudal xons=dson baina. iim suuri medleg osch baigaa zaluu erdemtdee ter bag komisst ni oruulj xuchiig ni ashiglaach ee ### MAN aa

  8. Тэр музейн барилгыг соёлын яам гэж байгуулагдаагүй байхад батлаад эхлэсэн юм.Чулуунтай Чулуунгүй,Соёлын яамтай,яамгүй барьчихна.Чулуун нэг сэтгүүлчийн асуултанд 1990 онд Чингэс хааны холбогдолтой бүх устсан гэсэн байсан.Үгүй юм байнаа.1937 оноос устгасан байна.Мөн өөрөө архивын матери#### гаргаснаа хэлсэн юм болов уу.Ёр нь соелын сайд соёлтой боловсролтой зохион байгуулах чадвартай байх ёстой.эс бөгөөс татвар төлөгчдийн мөнгөөр 76 хүн тэжээх ####багүй

  9. Агуу их Хөдөөгийн Пэрлэй гуайтай уулзаж явлаа. Миний аав мөн түүхч хүн байсан.
    Харин з####уу минь чи мэргэжлийнхээ юмыг ярьж болно. Хажуугаар нь хов жив хавчуулж байгаа чинь өнөөгийн доктор нэртэй нусгай пацаанууд эрдэмтэн биш харин биеэ тоосон дээр нь атаа хорсолдоо шатаж явдаг газрын бэтэг гэж санагдаад байгаа юм даа!
    Эрдэмтэн хүн гэгээрсэн байх ёстой юм.

    1. Энэ з####уугийг сонсоод жаахан гутарлаа. Ийм ч хов базсан доктор нэртэй нусан буунууд олон болсонд…

  10. 21 аймаг 300 сумаараа хуваагдаж бгаад үзчихье…дийлсэн т####аа хаанд өргөмжилөөд ####тан ураг болгоё..гэхдээ дан сэлэм бамбай нум саадаг жадтай үзнэ шүү

  11. Энэ нэг нөхөр дандаа ийм атаа ярьж явдаг биеээ авч явж чададгүй гахай шиг царайтай, туулай шиг шүдтэй нөхөр биш үү. Чингисийн музейд жийгдсэн нөхөр байна л даа. Тэнд чинь манай хүрээлэнгийн судлаачид бүгд л оролцож байна ш дээ. Хорсол бус эрдэм бодож яв одоо чиний яриаг хүн тоохоо байж дээ. хөөрхий.

    1. Түүхийн хүрээлэнгийхэн оролцдог байлгүй дээ. Академич нар сар бүр ц####ин авдаг газартаа юм хийлгэж амьдр####д нь дэм болох ёстой. Тэр Чингис судл####ын хүрээлэнгийн зөвлөл биш нь Үнэн шүү. энэ ярилцлагад авах ч юм их байна аа. Гэхдээ жирийн судлаачийн үг хаданд хуцахтай адил юм шүү. Хүний бие г####бир ямар хамаа байна

    2. Хэ хэ соёлын өвөө хулгай хийдэг хүрээлэнгийн захир#### асан сайданцар чинь гарын хэдэн бацаануудаа л шургуулсан юм байгааз. Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд гэхээсээ ичээсэй

  12. энэ түүхчид бас 2 хуваагдсан баруун зүүнээрээ энэ баруун аймгийн эрдэмтэн шд чулуун урагшаа гаргаагүй багш нь гаргасан шд тэгээд дуугарч чадахгүй байгаа та нарын хуваагпдлаас болоод хүмүүс ойлгохгүй мэдэхгйү л байгаа шүү одоо болих хэрэгтэй

  13. ugaasaa ter tom muzeid ni tavikh ed zuils oldokhgui onigoo bolj bgaag erdemted yariad l bgaa sh dee…khairan mungu emneleg tsetserleg surguuli barisan bol olon ail eleg buten setgel amar yavakhsan daa…tuukhee nuraaj tuukhiig khulbarlaj buteedeg ene teneglel emegnel luivar zuvkhun manaid l bkh…Chuluun shig aash avirtai soyoliin said delkhiid bkhgui….tuukhchid ….salbariinkhan ni bugd medne sh dee…khuulbarlagch….

  14. Энэ Чулуун мэтийн арга з####ьтай нөхдүүд яаж яваад дарга сайд болоод байдаг юм! нутаг орондоо ч нэр муутай!харьцаа муутай ёс зүйгүй!өөрийгөө ихэд бодсон нөхөр дөө!хүний хувьд тх арчаагүй чавганц зантай нөхөр!

  15. Sailaa huraahaar ,savaa beld gedeg ug bdag.Muzein bair barigdaj l baig.uzmer ni boloh l bolno.Ali ni ch baihgui bhad hen duugarch bsan ym bol doo…Guih nohoin hoorond guihgui nohodiin sadaa gej…

  16. Үнэхээр бодит үнэнийг бичсэн байна. Энэ з####уу жинхэнэ түүхч хүнд байх ёстой боловсролтой юм. Ш.Нацагдорж, Ч.Д####ай, Г.Сүхбаатар нараас хойш ингэж сайн бэлтгэгдсэн түүхч төрөөгүй шүү. Хэрэв хятад хэл дээрх эх зохиолуудыг ашиглаж чаддаг бол Монголын эртний түүх судл####аар мөн ч их зүйл бүтээнэ дээ, энэ з####уу. Академич сэтэртэй С.Чулуун гэх мэтийн амьтас хазгай муруй орос хэлнээс өөр юу ч үгүй нохойн бааснууд. Орос хэл дээр монголын түүхийг гуйвуулсан коммунист бичвэрүүдийг хазгай муруй уншина, хуулна. Тэгээд л хум пад. Ийм сайхан боловсролтой, шударга з####ууг ШУА-ын хоцрогдсон зөнөг, атаархуу новшууд мөн ч их ад үзнэ дээ, хөөрхий.

  17. Чингис хааны нэрэмжит Монгол төрийн түүхийн музей байгуулб#### зүгээр ч байж магадгүй л юм даа. Чингис хааны музей болж чадахгүй байж мэдэх юм шүү. Чингис хааны гэхээр олон улсын хэмжээнд анхаар#### татах нь магад. Гэтэл олон улсын жишгийн музей биш болчих осолтой.
    Сан#### хэлсэн зохиолч Лувсангийн Пүрэвдорж

  18. Ийм юм ярьж хувийн атаархлаа том том сэдвээр д####д####ж ярьж явдаг нөхдүүдийг Чулуун бүүр дарж авах хэрэгтэй. Угаасаа атаархахаас өөр ид шидгүй хийсэн юм түй ч байхгүй гадны захи####гаар хаг####ан бутаргагч жинхэнэ тагнуул.

    1. чулуун сайд чинь харин хужаагийн гар хөл, тэдэнд үйлчилдэг гар шүү. Архив, номын сангийн хамаг шилдэг матери####ын хуулбаруудыг хятадад зарсан хүн

  19. Хүний хийсэн юмыг шүүмжлэх хамгийн амархан, харин хийж бүтээх хэцүү. Энэ Анхбаяр өөрөө ямар нэгэн юм хийж бүтээгээсэй. Дандаа хүн муулж, өөлж, шүүмжилж явах юм, з####уу хүн байж эмгэнэлтэй ч юм аа даа.

  20. Энэ з####уу яавч зөв бодол эх оронч сэтгэлгээтэй хүн биш байна. Хагийн нэг хов жив ж####га довны үзэл гаргасан хутган үймүүлэгч байна.

  21. Үнэнхээр сайн түүхч юмуу гэхээр ш####дар булдар авгай хүүхдийн оймсны зүйл дандаа ярьж явах юм. Хэдийдээ хичээлээ заагаад оюутнуудаа сургаад байна аа. МУИС-ийн түүхийн танхимд бэлтгэгдэж буй оюутнууд жилээс жилд чанар нь муудаж байгааг бүгд мэднэ. Хамгийн наад захын багш хүний ёс зүй ####га, нөхөр ёсоор шүүмжлэх гээд байгаа үүнийгээ эрдэм номын газар хэлж ярих хэрэгтэй. Хийсэн бүтээсэн зүйлтэй хүний араас гэтэж байгаа чоно шиг байхаа болиочээ. З####хаж байна ш дээ.

    1. 800 гаруй жилийн тэртээх бичиж үлдээсэн түүх намтар гэж юм байдагч юм уу?үгүй ч юм уу мэдэхгүй.ямартай уншигчид болоод монголын түүхийн сурхуудад лавтай тодорхой юм байхгүй асуудлаар шууд л үнэн гээд бат####чихдаг овоо гар байна ккк

  22. Баатархүү докторын дэлүүн болдог хаана байна, чингисийн төрсөн өдрийн тухай гэх мэт чингис хаан болон нууц товчоотой холбоотой 10 гаруй өгүүллийг уншиж байсан. Чингис судл####тай ямар ч холбоогүй хүн гэж хэлж болохгүй. Чулуун түрэмгий зантай нь үнэн. Гэхдээ соёлын өвөө гадагшаа зарж идэхдээ тулаагүй ээ. Нэг явд####д хорссондоо улайран муулж байна.

  23. Атаархагчид энэ з####ууг мөн ч их нухчих байх даа. Үнэн үг хэлсэн шударга ухаантанд усан тэнэгүүд ямагт өшөөтэй. Гэхдээ Д.Анхбаяр бол даравч д####дайх, булавч бултайх эрдэмтэй з####уу байна. Үнэнийг айлдсанд баяр хүргэе!

  24. Анхбаяр таны яриаг анхаар####тай бүрэн сонслоо. Хүү мниь босоо монгол бичгээр хичээл орох цаийг бага байгаад Чингэс хааны өмнөөс ичих ямарч ш####таг ш####тгаан байхгүй биз. Яагаад гэвэл монголчууд бид босоо бичгээ 1000 жилийн түүхтэй гэж цээж дэлдэгч 800 гаруй жилийн өмнөх их хаан гээд байгаа эзэн Чингэс гэх хүн энэ бичгээр төрийн ####быг явуулж байсан уу? зарилаг цааз бичиг хаана байна? Төрийн бодолгоо тодорхойсон үүх түүхээ бичиж үлдээсэн үү? бичиг барим байна уу?байгаа бол тэр одоо хаана байна аа?гэх мэт бүрхэг асуудыг тодруулах асуултууд ар араасаа гарнаа.

  25. Ватиканы архив луврын музейн баримтууд биет баримт бишүү муу буриадаа эрмитажийн чулуун хөшөө баримт бишүү үзмэр биш үү хуцдагг муу гар вээ

    1. Музей бол музей.Энэ том музейг ямар үзмэрээр дүүргэх вэ.Луврын музей Ватиканы архивын эд өлгийн зүйлсийг бидэнд өгч музейд тавиулах уу.Юманд нэг т####аас нь харж хашгирахаа больё.Бодууштай тулгамдсан асуудлыг хөнджээ.

  26. Тэгээд ямар сан####, шийдэл байгаа юм бэ? Дэмжээд байгаа юм уу, эсэргүүцээд байгаа юм уу? Хорслоо нууж, ажлаа ярь

  27. Солонгосоос их засаг хуулийн эх олдсон. Түүнийг хуулбарлаад тавь.
    Тайваны музейгээс эш хөрөгийг хуулна биз.
    МИАТ Бурхан Х####дун дээгүүр нислэг хийж байгаа. Чингис хааны тахилгат уул нь энэ байна гээд кино эвлүүлгэд оруул.
    Өүлэн эхээс Ононы дэлүүн болдогт төрсөн гээд зохиомж хий. Өнөөгийн Монгол бол Чингисийн голомт нутаг гэдгийн бат####гаа болог.
    Нууц товчооноос бариад музейгээ тохижуулахад тун гэмгүй шүү.

    Газар газрын музей гээд ориг юмс дүүрэн байхыг хараагүй. Ориг юмсаас д####д хийчихээд, хэдэн плакат өлгөсөн байдаг. Юунд нь санаа зовдог юм. Плакатаар дүүргэ.

  28. Dahiad l muzei nereer menge ugaaj oligtoi hiihgui bol hereggui medlegtei meregjiltei uls l hiine Huuchin barilguudaa sergeehiin orond nuraagaad ^00 d jiliin arhitektur barilgagui uldeh ajilig ih hij baina gadniihan heden zuun jiliin emnehee nehen sergeej baina heden hooson utgagui shilen baishinguudtai urlaggui hot bolloo Chingis Naan sudlal sain hegjeegui bna hari odoo Odoo buuj bui 13 r zuuni ueiin Ongoduudaas suuval arai amidraltai boloh baih Ene Chuluun gedeg hun hyatdad ulsiin arhiviin materialiig zarsan gedeg Shudraga 13 r zuuniig medeh medlegtei hun men uu

  29. Dandaa busad erdemtdiin khiisen buteeld neree oruuldag turemgii baliar aash avirtai iim ###iig umuuruud bgaa usan teneguud nii uursduu ataarkhdag bkhdaa…zan kharitsaag ni medekgui khumuus l said gej boddog bkhdaa meddeg ni ul toono…door ni bag bolj khamtarch ajillakh khumuus ni aash aviriig ni tsatsaad ekhelbel gaikhakh yun…

  30. Чингис хаан музей нь Монголын эзэнт гүрний музей байхаар үзэл баримтл####аа боловсруулсан бол зүгээр байсан юм даа. Даанч судлаачдын сан####ыг аваагүй. Бүхнийг ганцаараа мэдэж хийж байж улсын их мөнгийг дэмий үрсэн юм болчих вий дээ.

  31. Томоо толгойтой, өчүүхэн жижиг тархитай, атаархагч, өсөрхөн хонзогногч, гүтгэгч, улс төржигч, наад захын ёс зүйгүй ийм нөхөр МУИС-ийн оюутануудад түүхийн хичээл заадаг гэхээр.. аймаар шүү.

  32. Sonsood sanaa avaad zuv shiidel gargaad yavah ni zuitei ehneesee barilgaasaa ehleed l buruu ehelsen Delhiin suut hunii tuuhiig Mongol uls delhiin hogjiliig buteesen het 5 uhdestnii neg bid aguu tuuhtei ard tumen, bidnii tuuh
    delhiin tuuh tegehleer delhiigeer tarahsan tuuhch erdemtediinhee ugiig sonsoj tsugluulaj istitud baiguulaj baigaad
    1000-nii hunii ih buteen baiguulalt hiih heregtei odoo oroitoogui baina.
    Chuluunaa oilgoj tusgaj avaacvh.

  33. Чулуун бол эрдэм мэдлэгтэй, Олон Улсын Монгол Судл####ын Холбооны нэг гол тэргүүлэх удирдагч, эх оронч, сайн түүхч хүн. Түүнийг дэмжих ёстой. Ажилд нь бүү саад бол. Чингис хааны музей сайн болоход бүгд туслах ёстой, дэмжих ёстой. Ялангуяа МУИС-ийн багш, түүхч хүн. Багшийн хувьд, ахмад хүний хувьд Д.Анхбаярыг зэмлэсэн байж болно. Түүнд ямар их өс хонзон санадаг юм гэж бодмоор санагдаж байна. Бид ахмадууддаа багш нартаа зандруулж, зэмлүүлж байж өсдөг шүү дээ. Уурласан бүхэн дайсан биш. Х####х хүн наанаа ширүүн үг хэлээд дороо мартдаг цайлган хүмүүс байдаг гэдгийг бас мэдэх санах ёстой.

  34. энэ усан гахай шиг хүн дэлхийд ганц байх эрхтэй чингис музейг эсэргүүцээд байгааг ойлгосонгүй. шинэ юм болгон эсэргүүцэлтэй тулдаг юм. энэ багш эхлээд өвдөгнийхөө тэнд унжсан гэдсээ захирч сур. чамтай чамгүй музей босно.

    1. Өөрөө харьцааны соёлын үнэр ч үгүй хүн байна. Хүн битгий доромжил. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр бууна шүү. Хэзээ нэг цагт та өөрөө доромжлолын бай болно.

  35. Соёлын сайдын зөвлөл чинь Чингэс судл####йын биш соёлын бодлогын зөвлөл байхаа! Тэгэхээр санаа зоволтгүй, Чингэс. Судл####аар өөр зөвлөл байгуулж болно, СЭТГҮҮЛЧ ГУАЙ “БИД ХОЁРЫН” ГЭДЭГ МОНГОЛ ҮГ ОЙЛГОЛТ “ХОЁУЛАНГЫН” ГЭДГЭЭР СОЛИГДСОН ЮМУУ??

  36. Ene doktor bagsh geed baigaa hun bolovsroltoi erdemten hunii shinjgui hov zuuj hor nairuulj yavdag hun shig yamar noyon nuruugui huurhiilultei hun ve. Iim shalchignasan huneer nom zaalguulj bgaa zalùuchuud hetsuu ye. Gadaadad ter olon heliig suraad ul###a heregtei yu hiisen yum boldoo. Buirgui nuhur baina. Chuluun doktor hun muulaad baigaag unshaagui nuruutai hun shig haragddag.

  37. Чулуун яаж бүтэн нойртой ард түмнийхээ өмнө мэлийгээд сууж амьд арзайж бнаа 7 уулын цаагуур д####д орооч. Монголын түүхийг самараач бж бидний үр хүүхдүүд хожим бидний өвөг дээдэс хятад бж гэж яриад суухна бна шдэ.. нотолгоо нь бхд ########уулаачээ түүхээ харж нэг үзээчээ. Түүхчиднхаа үгийг сонсоочээ төр засаг минь. Аймар юм болоод бна.

  38. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, МУИС-ийн Түүхийн тэнхэм хоёрын “дайн” байна. Яахаараа улсынхаа түүхийг энэ хоёр байгуулга тус ту######а “зохиодог” билээ. Бид та нарын хэнд нь итгэх вэ? Ерөөсөө энэ эрдэмтэд чинь “б####ай” хүмүүс байна. Та нар ийм учираас хэлсэн үг чинь үнэ цэнэгүй юм байна. Монголын бүтээн байгуул####танд ийм б####ай хүмүүсийн санааг бүү ав. Эд нар чинь хоорондоо хэрэлдээд нэгнийгээ үгүйсгээд б####лах юм байна. Энэ улс орны хөгжилд ийм хүмүүсийг бүү оролцуул. МУИС ер нь атаа жөтөөний их сургууль болсон гэж багш нар нь ярьдаг үнэн байна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button