Нийгмийн

500 хайрцаг “Сайра” загас, 266 кг алимнаас шавж илэрчээ

Өнөөдөр Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн гүний гаальд хянадаг импортын бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэрт хийж буй шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

МХЕГ энэ оны гуравдугаар сарын 19-нөөс эхлэн хяналт шалгалт хийж байгаа аж. Энэ хугацаанд Алтанбулаг боомтоор 4756 жолооч орж ирсэн байна. Тэдгээрийн 3292 нь гадаад, 1464 нь Монгол жолооч гэнэ. Мөн энэ хугацаанд 72.989.6 тонн бараанд хяналт шалгалт хийжээ. Бүх бүтээгдэхүүнээс нь дээш авч, шинжилгээ хийсэн. Уг шинжилгээнээс дөрвөн эерэг сорьц илэрсэн. Тухайлбал, ОХУ-аас орж импортолсон Сайра загаснаас загасны шавж илэрсэн. 500 хайрцаг буюу 5.7 тонн нийт 62 сая 400 мянган төгрөгийн үнэ бүхий лаазалсан загасыг утгасан.

Мөн ОХУ-аас импортолсон 266 кг алимнаас дотоодод хорио цээртэй шавж илэрсэн. Голланд улсаас импортолсон гурван төрлийн цэцгийн булцуунаас бөөс илэрсэн бөгөөд эдгээрт ариутгал хийжээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button