НИЙГЭМНийгэм мэдээ

Гадаад худалдааны тэнцэл $2.4 тэрбумын ашигтай гарсан ч инфляц 7.4 хувь боллоо

Инфляцын түвшин өнгөрсөн сарын байдлаар 7.4 хувьтай гарсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Түүнчлэн улсын хэмжээнд өнгөрсөн оноос барааны бүлгийн үнэ 6.8 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7.6 хувиар тус тус өсжээ.

Харин инфляц өсөхөд гол нөлөөлсөн бүлгүүдийг авч үзвэл,

  • Хүнсний бараа, ундаа ус- 14.1 хувь
  • Согтууруулах ундаа, тамхи- 8.1 хувь
  • Хувцас, бөөс бараа, гутал- 6.5 хувь
  • Орон сууц, ус, цахилгаан, түлш- 1.3 хувь
  • Гэр ахуй тавилга, бараа- 7.2 хувь
  • Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ- 6.1 хувь
  • Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ- 6.6 хувь
  • Боловсролын үйлчилгээ- 12.8 хувь
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ- 9.9 хувь
  • Даатгал, санхүүгийн үйлчилгээ- 3.9
  • Бусад бараа, үйлчилгээний үнэ- 8.7 хувиар тус тус өссөн гол нөлөө үзүүлсэн байна.

Харин Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний улиралд $2.4 тэрбумын ашигтай гарсан байна. Ингэхдээ Монгол Улс энэ оны эхний улиралд 143 улстай гадаад худалдаа хийж, бараа эргэлтийн хэмжээ $7.4 тэрбумд хүрчээ. Үүнд экспорт $4.9 тэрбум, импорт $2.5 тэрбумд хүрсэн нь гадаад худалдааны тэнцлийг ашигтай байхад нөлөөлжээ.

Түүнчлэн гадаад худалдааны тэнцэл нь өнгөрсөн оноос $1.9 тэрбум буюу 5.2 хувиар өсжээ. Мөн экспорт өмнөх оноос $1.9 тэрбумаар өссөн бол импорт $68.3 саяар буурсан байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Инфляци 7.4 гэдэг худлаа шүү, ааль хэдийнээ 2 оронтой тоонд орсоон

Холбоотой мэдээ

Back to top button