Нийгмийн

ТОДРУУЛГА: МИАТ-ын ажилчид халдвартай хүнтэй хавьтсан, коронавирус тусаагүй

Цахим сүлжээнд МИАТ компанийн ажилчдаас халдвар илэрсэн тухай мэдээллүүд хөвөрч байна. Бид МИАТ компанийн хэвлэлийн ажилтан Б.Золжаргалаас энэ талаар тодрууллаа.

Тэрээр “Одоогийн байдлаар Германд байгаа манай ажилчдаас халдвар илэрсэн гэсэн мэдээлэл ирээгүй байна. Халдвартай хүнтэй хавьтал болсон гээд тусгаарлагдаж байгаа нь үнэн. 14 хоног тусгаарлах юм билээ. Халуурсан шинж тэмдэг илрээгүй байгаа тул одоо халдварын шинжилгээ өгөөгүй байгаа. Яг хэчнээн хүн тусгаарлагдаж байгааг мэдэхгүй байна” гэв.

МИАТ компани хамгийн сүүлд тус улс руу аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдсэн бөгөөд энэ сарын 19-нд дахин нисэх аж. Хэрэв тус улсад ажиллаж байгаа ажилчдаас халдвар илэрвэл, өөр ажилчид ажиллуулна гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button