НИЙГЭМ

Ерөнхийлөгч Х.Баттулга үерийн гамшигт өртсөн хүүхдүүдтэй уулзлаа

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эрхүү мужид болсон их хэмжээний үерийн улмаас хохирол амссан хүүхдүүдтэй уулзсан тухай Улаанбаатар хот дахь ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Ерөнхийлөгч Баттулга хүүхдүүдийг биечлэн хүлээн авч уулзсаны дараа хүүхдүүд Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын төвийг зорьсон байна. Ерөнхийлөгчийн урилгаар Эрхүү мужийн үерт автсан Тулун болон Доод-Үд хотоос хүрэлцэн ирсэн 9-17 насны 40 гаруй хүүхэд Найрамдал зусланд амарч байгаа юм.

Монгол улс үерийн гамшгийн уршгийг арилгахад нь ОХУ-ын Эрхүү мужид хүмүүнлэгийн тусламж үзүүлж, идэвхтэй дэмжлэг үзүүлсэн.  Энэ сарын 5-нд нийт 10 тонн бүхий тусламжийн ачаа барааг Эрхүү мужид хүргэсэн бол дараагийн удаад 4,6 тонн ачааг илгээжээ. Мөн Монгол улсын Засгийн Газар санхүүгийн тусламж болгон Эрхүү мужийн төсөвт 1 сая рубли шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Зургадугаар сарын сүүлчээр эхэлсэн үерийн улмаас Эрхүү мужийн 109 суурин дахь 42,7 мянган хүн оршин суудаг 10,9 мянган байшин усанд автжээ. Үерийн улмаас 25 хүн амиа алдсан бөгөөд 7 хүн сураггүй болсонд тооцогдсон аж.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button