Нийгмийн

Зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт өгөхгүй бол хариуцлага хүлээлгэнэ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зах, худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүлжээ.

Энэхүү мэдэгдэлд иргэдээс зах, худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй газрууд НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа гомдол ихээр ирж буй тул НӨАТ-ын баримт өгөх тогтолцоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Тодорхой үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол хуулийн дагуу хариуцлага ногдуулна гэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.19-т Татварын хууль зөрчих гээд холбогдох зохицуулалтыг тусгасан. Тухайлбал:

  • 8.Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:
  • 8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь
  • 8.2.төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
  • 8.3.энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг 1,500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 15,000,000 төгрөгөөр торгоно хэмээн заажээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
2020-11-08 15:52

ТАТВАРынхан �##�ь ч захаар НӨАТ өгүүлэх эрх, мэдэлтэй боловё хичээхгүй байна. НӨАТ ӨГӨХГҮЙ БОЛ ЗАХЫГ АЖЛУУЛАХГҮЙ ГЭХЭД Л БОЛНО ДОО.

Холбоотой мэдээ

Back to top button