Нийгмийн
Хүн амины хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчдыг маргааш шүүнэ

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох /-ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ө, Т.У нарт холбогдох эрүүгийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 10:00 цагт товложээ.
Хэргийг сануулбал, Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч Б.Ө, Т.У нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам сумын нутаг дэвсгэрт хохирогч П.Г-ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.