Нийгмийн

Г.Загдааг эрүүгийн хуулийн таван зүйл ангид буруутгажээ

Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн  Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 9-ний 10:00 цагт товложээ. Г.Загдааг хоёр эмэгтэйд хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон болон бусдыг эд хөрөнгөө хэрэглэх эрхэнд халдсан гэх зүйлээр буруутгаж, шүүх аж.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 /хүчиндэх/ дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/ дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 /хууль сахиулагчийг эсэргүүцэх/ дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button