НИЙГЭМ
Хөвсгөлд алга болсон жуулчдын цогцос олджээ
Хөвсгөл аймагт аялж байгаад сураггүй алга болсон БНХАУ-ын жуулчдын цогцос олджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын харьяат 25 настай эрэгтэй М, 28 настай эмэгтэй Г нарын цогцос 2019 оны долоодугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд орсон их хэмжээний борооны дараа үерийн ус даган урсаж ирсэн байна. 2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болсон байжээ. Тэднийг мөн эсэхийг нь биед нь байсан бичиг баримтаар таньж мэдсэн байна.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.