НИЙГЭМ

“Exclusive” брэнд сэтгүүлчдэд хамгаалалтын хувцас хандивлажээ

Монгол Улс дотооддоо халдвар алдан, тав хоногийн хугацаанд хөл хорио тогтоогоод байгаа билээ. Мэргэжлийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбарынханд хамгийн хэрэгтэй зүйл нь хамгаалалтын хэрэгсэл. Үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн нэг “Exclusive” брэнд сэтгүүлчдэд хамгаалалтын комбенизон хандивлажээ.

Энэ талаар тус компанийн захирал Г.Майцэцэг цахим хуудсандаа “Дор бүрнээ хичээцгээе...

Аюул тулгарсан ч ард иргэдээ үйлдвэрлэгч бид хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр бүх хүчээ дайчилан ажиллах болно.

Хэрэгтэй цагт хэрэгцээтэй зүйлийг хэзээд нийлүүлж үйлдвэрлэхийн төлөө байдаг олон компани аж ахуйн нэгжүүдийн нэг бол манай хамт олон “Exclusive”-чүүд билээ...

ТВ-үүдийн холбоогоор дамжуулан, мэдээлэл хүргэх гэж аюулыг сөрөн ажилдаг 16 сувгийн сэтгүүлч, зураглаач нартаа туузтай хамгаалалтын комбенизон хүргүүллээ.

Бид эмч, сувилагч, цагдаа, Онцгой байдлын албан хаагч, сэтгүүлч нараа айх айдасгүй ажил үүргээ биелүүлэхэд нь өөрсдийн үйлдвэрлэсэн аюулгүйн хувцасаар хамгаалах болно...

Бид эх орондоо дэлхийн стандартаар үйлдвэрлэж байгаа...

Цар тахалыг хамтын хүчээр, дор бүрнээ хариуцлага сахилга баттай байж даван гарах болно” гэжээ.

https://www.facebook.com/gansukh.maitsetseg/posts/3301622016615400

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button