Нийгмийн
Хятадад бэлэглэсэн 30 мянган хонины 12 мянгыг төхөөрч, Ухань руу явуулжээ

Монголын ард түмнээс БНХАУ-ын ард түмэнд хандивласан 30 мянган хонины эхний хэсгийг тээвэрлэсэн 10 чингэлэг ачааны машин Эрээн хотоос Хубэй мужийн Ухань хот руу өчигдөр /2020.11.13/ хөдөлжээ.
Хандиваар илгээсэн 12 мянган хонийг Эрээнд нядалж, төхөөрсөн махыг Ухань хот руу шуурхай хүргэхээр төлөвлөж байгаа аж. Төхөөрсөн хонины махыг "Монгол Улсаас хандивласан хонь” гэсэн бичигтэй хайрцагт хийжээ.

Г.УЯНГА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.