НИЙГЭМ

САНАМЖ: Мал, мах тээвэрлэж буй иргэдэд анхааруулж байна

Баянхонгор аймгийн хэмжээнд “Сovid-19” цар тахлын хорио цээрийн дэглэм тогтоосон болон мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Мал мах” нэгдсэн арга хэмжээ явагдаж байгаатай холбогдуулан аймгийн төв тойрсон 12 постод алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Иймд иргэдийг өөрийн хүнсний хэрэгцээнд зориулан 3 бог, 1 бод малын мах тээвэрлэх тохиолдолд малын гарал үүслийн бичиг баримтыг тодорхой хугацаанд шаардахгүй тул хүнсэнд авч байгаа малыг нядлахаас өмнө түүний зургийг баримтжуулан авсан байх, түүнээс дээш тооны мал, мах гарал үүслийн бичиг баримтгүй тууварласан, тээвэрлэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцохыг иргэд, аж ахуй нэгж байгууллагууд анхаарна уу.

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-17 11:25

Болохгүй. М�##�ын хулгйг дэмжнэ гэсэн үг 1-3 м�##�д ч гар�##� үүсэл шаард

Холбоотой мэдээ

Back to top button