Нийгмийн

Орхон аймгаас маргааш орон нутгийн иргэдийг зохион байгуулалттайгаар гаргана

Улаанбаатар хот болон өөр бусад аймагт хөл хоригдсон иргэдийн зүгээс ирүүлсэн саналыг үндэслэн Орхон аймагт хөл хоригдоод буй орон нутагт нь зорчуулахаар болжээ.

Тодруулбал,  Орхон аймагт хөл хорионд буй орон нутгийн иргэдийн судалгааг гаргаж, аймаг бүрээр нь ангилан тухайн аймгийн онцгой комиссд мэдээлэл өгч хамтран ажиллах юм байна.

Өөрөөр хэлбэл хүсэлт гаргасан иргэнийг тухайн аймагтай нь зөвшилцөж зөвшөөрсөн тохиолдолд  маргаашнаас /2020.11.18/ эхлэн зорчуулах аж. Ингэхдээ постууд дээр тухайн иргэний болоод зорчих тээврийн хэрэгслийн бүртгэлийг Цагдаагийн газраас өгөх учир зөвхөн бүртгэлтэй иргэд л тус аймгаас гарах аж.

Энэхүү шийдвэр Дархан, Сэлэнгийн чиглэлд зорчих иргэдэд үйлчлэхгүй гэдгийг хатуу анхаарна уу. Учир нь дээрх аймгуудад хатуу хөл хорио тогтоогоод буй юм.

Орон нутагт зорчих иргэд ЭНД ДАРААРАЙ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button