УЛС ТӨР

ЗАСГИЙН ГАЗАР: Иргэд, ААН-үүдэд авах САНХҮҮГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭ танилцуулна

Монгол Улсад ковид-19-ийн дотоодын халдвар илэрч, голомтлон тархах магадлал өндөр байгаатай холбогдуулан, бүх нийтийн хатуу хөл хорионы дэглэмд шилжээд буй. Хөл хорионы дэглэмийг нийт 20 хоног үргэлжлүүлэх шийдвэрийг Улсын онцгой комиссын саналаар Засгийн газраас гаргасан.

Хатуу хөл хорионы үеэр хүнс , хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн салбарын үйлчилгээ эрхлэгчид нээлттэй ажиллаж, бусад хувийн хэвшлүүдийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлэх чиглэл өгөн ажиллаж буй. Мөн төрийн байгууллагын олонхи нь онлайн байдлаар ажиллаж, хууль сахиулах, эрүүл мэндийн салбарынхан бүтэн цагийн онцгой горимоор ажил үүргээ гүйцэтгэж байна.

Үүнтэй холбогдуулан, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар иргэд болон ААН-үүд рүү чиглүүлсэн цар тахлын үеэрх санхүүгийн арга хэмжээг хэлэлцэж, олон нийтэд мэдээлэл өгөх юм. Олон нийтийн зүгээс ААН-үүд, иргэдийн бүх төрлийн зээлийн төлөлтийг хэрхэн зохицуулах, Нийслэлийн гэр хорооллын иргэдийн хүнс, түлшний асуудал, хувийн хэвшлийн НДШ тэргүүтэй татварын асуудал, түрээсийн байрны дарамтыг хөнгөлөх зэргийг Засгийн газрын зүгээс хэрхэн шийдэхийг чухалчлан хүлээж байна.

Бид уг асуудлыг цаг тухайд нь дэлгэрүүлэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-18 09:01

Хийж бгаагаа гайхуулаад хүн болгон өөрийн үзэл бодлоор шийдвэр гаргаж мэдээллээд бдаг Энэ өвчин нь нэмэгдээд бдаг Нэг нь ури�##�аад нэг захирамжлаад үймүүлж дуусгах юмаа Одоо хүнсний дэлгүүр ч явж болохоо болилоо Гэрийн ойр орчмын дэлгүүр мах зарахгүй зарж гэмээ нь нөөцийн махнаас нь 2 дахин үнэтэй зарж бна Хотын дарга судлаад л бгаа гэсэн хийж чадахгүй юм бол худлаа ярихаа боль

иргэн
иргэн
2020-11-18 10:33

УЛАМ ЧАНГАЛСАН ШИЙДВЭРҮҮД ГАРАХ БАЙЛГҮЙ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button