НИЙГЭМ

“Өчигдрийн 17.00 цагийн мэдээллээс хойш 37 тохиолдол ШИНЭЭР бүртгэгдлээ”

Өнөөдөр /2020.11.20/ ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,

“Арваннэгдүгээр сарын 19-нд нийт 3625 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд 37 хүнээс коронавирус илэрлээ. Үүнд:

  • Дархан-Уул аймагт 63 хүнд шинжилгээ хийснээс таван хүнд илэрсэн. Улмаар тус аймагт нийт 16 тохиолдол бүртгэгдэв.
  • Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 51 болов.
  • Дорноговь аймагт таван тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт зургаа болов.
  • Улаанбаатар хотод 15 тохиолдол нэмэгдэж, нийт 33 болсон байна.

Эдгээрээс гадна гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн хэлбэрээр хоёр тохиолдол бүртгэгдсэн. Энэ бол Өмнөд Суданаас ирсэн нэг энхийг сахиулагч, нэг ТИР машины жолооч юм.

Ингээд хүн амын дундаас бүртгэгдсэн халдварын тоо 120 болжээ. Харин гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудтай нийлээд 555 болсон ба үүнээс 335 нь эдгэрч, эмнэлгээс гарсан” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button