НИЙГЭМ

BR: Монголд X сарын 2-30-ны өдрүүдэд сургалтад хамрагдсан герман цэргээс халдвар илэрчээ

Манай улсад коронавирусийн халдвартай хэмээн оношлогдож, 14 хоног тусгаарлагдсан герман цэрэг өчигдөр /2020.11.19/ нутаг бусан талаар BR хэвлэлд мэдээлжээ. Албан бус мэдээллээр өчигдөр Улаанбаатар-Франкфурт чиглэлийн онгоц ниссэн гэгдэж буй юм.

Герман цэрэг 14 хоног тусгаарлагдаад буцсан гэхээр цаг хугацааны хувьд жолооч Д-гийн голомтот халдвар бүртгэгдэхээс өмнө таарч буй. Гэхдээ тэрбээр Германаас халдвартай ирсэн, эсвэл Монголд ирээд халдвар авсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Мэдээллийг тодруулбал, өнгөрөгч аравдугаар сарын 2-30-ны өдөр ХБНГУ-ын цэргүүдтэй хамтарсан Зэвсэгт хүчний сургалт болж өнгөрсөн. Аравдугаар сарын 20-ны өдрийн сургалтын үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулга биелчэн ирж, үг хэлж байв. Харин тухайн сургалтад хамрагдсан нэг герман цэргээс ийн коронавирус илэрчээ.

Харин тус сургалт нь байршлын хувьд хоёр газар: Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв ба Горхи-тэрэлжийн цогцолбор газарт зохион байгуулагдсан байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button