НИЙГЭМ

Дорноговь аймагт гэрийн тусгаарлалтад байсан иргэнээс халдвар илэрчээ

Өнөөдөр /2020.11.22/ Дорноговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус аймагт шинэ коронавирусийн нийт 17 тохиолдол батлагдаад буй талаар ярилаа. Түүнчлэн Мандах сумд алт илэрсэнтэй холбоотой иргэд олноор бөөгнөрч, шөнийн цагаар алт ухаж, хорио цээрийн дэглэм зөрчиж буй талаар бид мэдээлсэн.

Тэгвэл дээрх 17 тохиолдлын нэг нь гэрийн тусгаарлалтад байсан хүн гэдгийг албаны хүн хэллээ. Иймд тусгаарлалтын хоног хугацааг богиносгохгүй, дэглэмийг сулруулахгүй гэв.

Мөн өчигдөр Дорноговь аймагт PCR шинжилгээний аппарат ирсэн бөгөөд удахгүй ажиллагаанд оруулах юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button