СПОРТ

О.Насанбурмаа гавьяатын өмсгөл гурван сая төгрөгийн үнэ хүрчээ

ДАШТ-ээс дөрвөн медаль (нэг мөнгө, гурван хүрэл) хүртсэн Монголын анхны бөх, Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа сайн үйлсийн аяны хүрээнд өмсгөлөө дуудлага худалдаанд оруулжээ.

Тэрбээр эл өмсгөлөө өмсөөд 2011, 2013 оны ДАШТ-ээс хүрэл, 2013 оны Азийн АШТ, УАШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-гаас алт, оюутны их наадмаас мөнгөн медаль хүртжээ.

Чөлөөт бөхийн спортод хорхойтой, дуртай нэгэн эрхэм О.Насанбурмаа гавьяатын өмсгөлийг гурван сая төгрөгөөр худалдан авах санал тавьжээ. Гавьяат түүнд өмсгөлөө борлогдсон үнийн саналын 60 хувиар өгсөн гэнэ.

О.Насанбурмаа гавьяат Төмөр замын цагдаагийн газрын хамт олондоо ариутгал хамгаалалтын хэрэгсэл авч өгөн, “Мянганы санаачлага хөгжлийн төлөө” ТББ-д 500.000 төгрөг хандивлахаар шийджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button