НИЙГЭМ

БХБЯ болон түүний харьяа байгууллагуудаас УОК-т 26.2 сая төгрөг хандивлав

“Ковид-19” цар тахлыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яам болон түүний харьяа барилгын салбарын есөн байгууллагын ажилтан, алба хаагчид нэгээс гурван өдрийн цалин буюу 26,2 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлалаа.

Хандивыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өгсөн юм.

Энэ үеэр бригадын генерал Г.Ариунбуян “Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин, коронавирусийн халдвартай нүүр тулан тархалтын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж багйаа энэ нөхцөлд хандив өргөсөнд талархал илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанааас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button