НИЙГЭМ

ШУУРХАЙ: Говьсүмбэр аймагт дахин хоёр иргэн коронавирус тусжээ

Говьсүмбэр аймагт коронавирусийн дахин хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ. Тус аймагт коронавирус туссан иргэний ойрын хавьтлын 95 хүнээс PCR шинжилгээ авахад хоёрынх нь эерэг гарсан байна.

Энэ талаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзамаас тодруулахад “Говьсүмбэр аймагт бүх нийтийн бэлэн байдалд шилжин, тэг зогсолт хийгээд найм хонож байна. Аймгийн хэмжээнд хүнс, шатахуун, эм тарианы нөөц хангалттай байгаа.

Хүнс түгээлтийг 8438 махныхыг 43 өрхөд хүргэсэн. Ажиглалтад 95, тусгаарлалтах байранд хоёр иргэн байгаа.

Коронавирус туссан иргэний ойрын хавьтлын 95 хүний PCR шинжилгээний хариу гарахад, хоёроос нь халдвар илэрлээ. Мөн тэг зогсолтыг үргэлжлүүлэх үү, цуцлах уу гэдэг асуудлаар хуралдахад бэлэн болоод байна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button