НИЙГЭМ

“Буянт-Ухаа” хорооллын хоёр оршин суугч, Өрхийн эмнэлгийн сувилагчаас коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “Өчигдрийн 22.00 цагаас хойшхи мэдээллийг танилцуулъя. 4335 хүнээс шинжилгээ авахад 32-ынх нь хариу эерэг гарлаа. Сэлэнгэ аймагт 26, Говьсүмбэр аймагт болон Улаанбаатарт тус бүр гурван тохиолдол шинээр бүртгэгдлээ” гэв.

Мөн “Улаанбаатарт бүртгэгдсэн гурван тохиолдлын нэг нь “Буянт-Ухаа” хорооллын оршин суугч. Дотооддоо халдвар авсан анхны хоёр иргэнтэй хамт хүүхдийн төрсөн өдөрт хамт оролцсон нь тогтоогджээ. Тус төрсөн өдөрт оролцсон 46 хүнийг тусгаарласан.

Хоёр дахь тохиолдол нь Төмөр замын Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч. Бид тус өрхийн эмнэлгээр ойрын тав хоногийн хугацаанд үйлчлүүлсэн, ойрын хавьтлуудыг тогтоосон.

Гурав дахь иргэн нь өмнө нь батлагдсан тохиолдолтой хавьтсан, “Буянт-Ухаа” хорооллын оршин суугч.

Эдгээр гурван тохиолдын ойрын хавьтал болох 278 хүнийг бид илрүүлж, шинжилгээ авч байна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button