Нийгмийн

“Ковид-19”-ийн үед төрийн үйлчилгээг цахимаар авахыг зөвлөж байна

Монгол Улс дотооддоо Covid-19 цар тахлын вирусийг алдаж, улмаар 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний 06.00 цагаас 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 06.00 цаг хүртэл улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу тав хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Иймээс иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, амны хаалтаа зүүн, гараа ариутгаж, гэртээ чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. Үүний зэрэгцээ, хэрвээ та иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхээ шинээр авах, сунгуулах зэргээр төрийн үйлчилгээг эдгээр өдрүүдэд яаралтай авах шаардлагатай бол суурин компьютераасаа www.e-mongolia.mn веб сайт эсвэл гар утсандаа e-mongolia аппликейшнийг татан төрийн 181 үйлчилгээ гэрээсээ авах боломжтой. Цаашид 2021 ондоо багтаа төрийн 492 үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэхээр хөгжүүлэлт хийгдэж байна.

E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системийг гар утаснаасаа ашиглахад дата унахгүй байх зохицуулалтыг үүрэн холбооны дөрвөн оператор компаниуд хийсэн.

Мөн та санал хүсэлтээ 11-11 мэдээллийн төв болон чатботоор дамжуулан илэрхийлэх боломжтой.

E-Mongolia-д өнөөдрийн байдлаар:

  • Улсын бүртгэлийн 26 үйлчилгээ
  • Татварын ерөнхий газрын 48 үйлчилгээ
  • Зам тээврийн 7 үйлчилгээ
  • Цагдаагийн ерөнхий газарт холбогдох 10 үйлчилгээ
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох 2 үйлчилгээ
  • Нийгмийн даатгалын 4 үйлчилгээ
  • Хөдөлмөр, халамжийн 7 үйлчилгээ
  • Боловсролын 3 үйлчилгээ
  • Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн 1 үйлчилгээ
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 1 үйлчилгээ
  • Газар зохион  байгуулалт, геодези  зураг зүйн газрын 1 үйлчилгээ
  • Гадаадын иргэн, харьяатын газрын 1 үйлчилгээ
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2 үйлчилгээ
  • Нийслэлийн захирагчийн ажлын албаны 36 үйлчилгээ
  • Нийслэлийн архивын газрын 16 үйлчилгээ
  • Нийслэлийн байгаль орчны газрын 7 үйлчилгээ
  • Нийслэлийн аялал жуулчлалын газрын 7 үйлчилгээ
  • Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 3 үйлчилгээ
  • Нийслэлийн  хот байгуулалт, хөгжлийн газрын 6 үйлчилгээ
  • Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны  3 үйлчилгээ
  • Нийслэлийн соёл урлагийн газар 7 үйлчилгээ
  • Нийслэлийн  хөдөлмөр эрхлэлтийн газар 3 үйлчилгээ ороод байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button