Сошиал трэндУЛС ТӨР

Б.Дэмбэрэл будлив

Байсхийгээд иргэдэд шоглуулчихдаг, тэгэх юмаа өөрөө хийчихдэг хүмүүсийн нэг нь Болдын Дэмбэрэл.

“Миний дүүргийн тэнгэр цэнхэр”, “Баянзүрх дүүргийнхээ хүүхэд багачуудад зориулж ном уншууллаа” зэрэг пост, сонирхолтой үйлдлээр нь хүмүүс түүнийг сайн мэднэ.

No description available.

2016-2020 онд МАН-аас Баянзүрх дүүргийн төлөөлөгчөөр ажилласан тэрбээр энэ удаа дахиад будилжээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн туслах Б.Дэмбэрэл түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөөд, хариу нь сөрөг гарчээ. Мэдээж энэ нь халдвар илрээгүй гэсэн үг. “Сөрөг” гэдэг үгийг сонсоод олноороо баярлах болсон өнөө цагт харин тэрбээр будилж, цахим хуудсандаа эерэг гарлаа гэж нийтэлжээ. “Коронавирус тусчихаж” гээд цөөнгүй хүнийг айлгаад авсан гэнэ шүү.

Зарим хүн “Дэлхийн шинэ рекорд. Коронавирус тусаад дөрвөн минутын дотор эдгэсэн монгол залуу” гэж ёжилжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button