НИЙГЭМ

Улаанбаатарт ирээд гацсан иргэдэд “Этүгэн” зочид буудал үнэгүй үйлчилнэ

Коронавирусийн халдварын улмаас Улаанбаатар хотод хөл хорио тогтоон, тэг зогсолт хийгээд байгаа билээ. Үүний улмаас хөдөө орон нутгаас нийслэлд ирсэн иргэд нутаг буцаж чадалгүй гацаад буй. Хотод таних хүнгүй, хонох айлгүй иргэд орцонд, машиндаа хоног төөрүүлж буйгаа учирласаар.

Баяртай мэдээ дуулгахад, “Этүгэн” зочид буудал хөдөө орон нутгийн иргэдийг үнэ төлбөргүй байрлуулахаа мэдэгджээ. Ингэхийн тулд мэдээж тухайн иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан байх учиртай гэнэ. Улмаар нутаг буцталаа “Этүгэн” зочид буудалд байрлах боломжтой юм байна.

Энэ талаар “Этүгэн” зочид буудал “Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийг арванхоёрдугаар сарын 1 гэхэд хотоос гаргана гэж УОК-оос өнөөдөр мэдэгдсэн. Орон нутаг буцах гээд хотод гацсан, зөвхөн сайн дураар шинжилгээгээ өгчихсөн СӨРӨГ гарсан орон нутгийн иргэдийг өнөөдрөөс хүлээн авч болно гэж УОК -оос бидэнд урьдчилсан байдлаар мэдэгдэж одоогоор нийт 24 өрөөнөөс 3 иргэн ирж 2 өрөөнд байрлаад байна.

Бид халдваргүйжүүлэх ариутгалыг тогтмол ээлж гарган хийж байна. Эдгээр орон нутгийн иргэдэд халуун хоол хүнсээр туслах боломжтой хүмүүс байвал бидэнтэй холбогдож болно. Орох оронгүй хотод гацсан шинжилгээгээ өгсөн сөрөг гарсан орон нутгийн иргэдэд манай үүд хаалга үнэ төлбөргүй нээлттэй байгааг цааш нь мэдээлж өгнө үү. Холбоо барих утас: 99978754, Хаяг: Төмөр зам, Варьетегийн уулзварын баруун урд талд” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button